<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТАНЫ ХУВЬД ХАЙР ГЭЖ?

2018-01-17 16:25 570

Hэгэн шинжээчдийн баг 4-8 настай хvvхдvvдээс “Хайр гэж юу вэ?” гэсэн ганцхан асуултыг асуужээ.


Ребекка- 8 настай:

Нөгөө хүнээ инээвэл дагаж инээгээд, гунигтай байвал шалтгаангүй дагаад гунигтай болчихдог. Би ээжийгээ л жаргалтай байвал жаргалтай байдаг. Энэ бол хайр.


6 настай Крисси:

“Хажуудах хvндээ өөрийнхөө хамгийн дуртай шарсан төмснөөс зөндөөг өгөөд оронд нь юу ч авахгvй байхыг хайр гэнэ.”


5 настай Денни:

“Ээж кофе найруулчихаад, амттай байна уу vгvй юу гэж нэг балгачаад аавд өгдөг. Энэ хайр байх.”


7 настай Ноэль

“Хайр гэдэг чинь, нэг эрэгтэй хvvхдийн цамцыг гоё байна гэж магтасны дараа нөгөө хvvхэд тэр цамцаа дандаа өмсдөг болохыг хэлдэг юмшдээ”


4 настай Крис

“Аавыг халтар хувцастай, мангар болчихсон байхад нь ч гэсэн Роберт Редфорд-оос ч илvv гоё байна гэж ээж магтдаг. Би vvнийг нь жинхэнэ хайр гэж боддог оо.”


Энэхvv сонирхолтой санал асуулгыг Лео Баскаглиа эрдэмтэн удирдан явуулсан юм. Судалгааны зорилго нь хамгийн халамжтай хvvхдийг шалгаруулах байсан бөгөөд дөрвөн настай жаал тодорчээ. Тэр жаалын хөрш айлын эзэгтэй таалал төгссөний дараа өвгөн нь гэрийнхээ довжоон дэр уйлаад л байж. Гэтэл хvv дэргэд нь очоод баахан хамт сууж байгаад ээж дээрээ иржээ. Ээж нь хvvгээсээ хөрш өвөөдөө юу гэж хэлснийг нь асуухад, хvv: “Би зvгээр л тvvний уйлахад нь хань болсон юм”-гэж хариулсан байна.


ХАРИН ТАНЫ ХУВЬД ХАЙР ГЭЖ?


Сэтгэгдэл үлдээх