<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Миний төлөө хийсэн гэж бодохоор л бүх зүйл сайхан...

2017-07-16 10:24 241

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би та нартаа хайрынхаа  түүхээ хуваалцах гэсэн юм.  

Би нөхөртэйгөө танилцаад 11 жил болж байна. Бид 2 2улаа 25-тай нэг үеийнх бөгөөд 10 жилдээ нэг анги байсан юм. 11-р ангиасаа хойш 4 жил үерхээд нэг гэрт ороод хөөрхөн хүүтэй болсон хүү маань одоо 2 настай. Үерхэж байх хугацаандаа бид 2 олон салж нийлж байсан.

Яагаад салдаг байсны учир нь надад л байдаг юм. Би өөрийнхөө хувийг хичээгээд нөхөртөө зөндөө л муухай зан гаргадаг байлаа. Тэгээд л бид 2 сална. Хэдэн сарын дараа нөхөр маань наддээр буцаад нийлье гээд л хүрээд ирнэ. Тэхээр би их зан гаргаад утсаа ч авахгүй, гэрээс ч гарахгүй, гэрийнхээ гадаа хүлээлгэнэ. Цонхоороо харахаар гадаа машинтайгаа байж л байна. 

Өглөө босоод харахад бас л нөгөө газраа байж л байна. Утсаа асаахаар бөөн мессеж болон дуудлага ганцхан түүнээс л ирнэ. Орцонд хэд хэдэн удаа хонуулж байлаа. Хэ хэ. Хамгийн сүүлд намайг 4-р курсд байхад чамайг мартаж чадахгүй нь ээ гээд ирж билээ. Бодоод байхад түүнээс минь хэн ч намайг удаан хугацаагаар хайрлахгүй юм шиг санагдаад, би ахиж чамаасаа холдохгүй гээд амлалт өгөөд одоог хүртэл бид 2 3улаа болчихсон байж байна даа. 











4 жилийн хугацаанд миний араас тэгэж их хөөцөлдөж, хайрлаж байсан хүн байхгүй болохоор, 11 дүгээр ангидаа анх хэн хэндээ дурлаж байсан болохоор хэнээс ч илүү нандин,сайхан санагддаг юм. 
Бид 2 үерхэж байх хугацаандаа их дугуйгаар явдаг байлаа. Намайг сундалаад л хойноо суулгана. Тэгээд л бид 2 Зайсан Толгой гарна даа. Тэгээд нээх удахгүй байрныхаа гадаа хүрээд ирнэ. 

Эсвэл 75-р сургуулийн урд юм уу ард нь сууж буу хална. Бусад хосуудыг харахаар хөтлөлцөөд алхана. Харин бид 2 ичээд бие биедээ ойртож чадахгүй. Тэгээд нэг бол хөөцөлдөж тоглоод л, ноцолддог. Хэ хэ. Би уул нь эмэгтэй хүүхэд шүү дээ. Гэхдээ бид 2т бие биетэйгээ тоглох нь илүү сайхан санагддаг байсан. Нэг өдөр 75-р сургуулийн урд сандал дээр уулзлаа. Тэгсэн чинь гэнэт миний гуяндээр толгойгоо тавиад л хэвтээд өгсөн. Би их гайхсан бас ичсэн. Бид 2 2улаа бантсандаа болоод юу ч дуугарч чадаагүй. Нэг хэсэг байж байгаад гэр гэрлүүгээ явсан. Тэгээд хэн хэн нь ичээд хэд хоног бие биетэйгээ холбоо бариагүй. 
Би залгахыг нь хүлээгээд л байлаа. Сүүлдээ тэсэхээ болиод өөрөө арай гэж залгасан. Уулзаад яг урдных шигээ юм ярьж, хөөцөлдөж тоглоогүй, одоо бодоод байхад бие биенээсээ ичээд байсан бололтой. Нэг орой 75-р сургуулийн ард суугаад буу халж байлаа. Шинэ үеийн Бооёо, Лхагваа нарын тоглосон хошин шог дээр гардаг шиг үүл хараад үүлийг ярина, өвс хараад өвсний тухай ярина, нар хараад нарыг ярина гэгчээр бид 2 од хараад одны тухай ярьж байлаа. Би гуян дээр нь  толгойгоо тавиад хэвтчихсэн юм ярьж байлаа. Гэнэтхэн л бид 2 харц тулгараад миний хошуун дээр шоб гээд л үнссэн.

Хамаг бие рүү минь тог гүйгээд л нэг л гоё мөртлөө сонин байж билээ. Тэгээд нэг мэдэхэд зөндөө удаан үнсэлдсэн бололтой уруул маань пэнбийтлээ хавдчихсан. Хэ хэ. Одоо хүртэл өөрсдийнхөө анхны үнсэлтийг мартаж чаддаггүй юм. 

Миний  4-р курсын амралтаар бид 2 их зугаалдаг байж билээ. Урьд нь дугуйгаар зугаалдаг байсан бол машинаар зугаалдаг болсон. Зайсан их гарнаа. Тэгээд л цаашаа Туул голын тэнд очоод цасаар байлдаж тоглоно. Үнэхээр сайхан.  Нэг өдөр 2-улаа хотоос гарч үзье гээд Төв аймгийн Зуунмод хот руу давхилаа. Тэгээд очсон чинь “Тусгай салаа2” нээлтээ хийчсэн гарч байгаа гээд кино теартынх нь үүдэнд бичээстэй байсан. Бид 2 гайхаад шууд л анх удаа аймгийн төвд кино үзлээ. 

Тэр үед кино театруудаар “Тусгай салаа 2” гарна гэж ярьж байсан болохоор аймгийн төвд түрүүлж нээлтээ хийнэ гэж хэн ч бодохгүй. Билетнийх нь үнэ хотынхоос 2 дахин хямдхан. Тэгээд л 2-улаа сонирхоод кино үзлээ. Аймгийн төв, Улаанбаатар хот 2-ын кино театр эрс тэс ондоо, кино үзэж байгаа хүмүүс нь ч хүртэл шал өөр, тоглолт үзэж байгаа юм шиг шүгэлдээд, алгаа ташаад л... Үнэхээр хөгжилтэй. 
Тэгээд киногоо дуусгаад хотын зүг гэр лүүгээ явлаа.

Бид 2 өдөр болгоныг хөгжилтэй өнгөрүүлнэ. Миний урьд нь очиж байгаагүй гоё газар луу намайг байнга л дагуулж явна. Бид 2 өөрсдийн гэсэн очоод болздог газартай боллоо. Тэр нь Богд уулны энгэрт байрладаг Богны ам. Тэндээс Улаанбаатар хот алган дээр байгаа юм шиг үнэхээр сайхан харагддаг. Яг л хөдөө оччихсон юм шиг агаар нь үнэхээр цэвэрхэн. 

Тэгээд бид 2 “Монгол Хуушуур”-ны кимчитэй хуушуурыг нь, дэлгүүрээс ундаа,пицца аваад л өдөржингөө Улаанбаатар хотыг хараад гадаа сууна. Зун болохоор тэрүүхэн тэндээ хүмүүс бас их ирнээ. Нэг өдөр надад Туул голыг дээрээс нь харуулъя гэлээ. Богны амнаас баруун тийшээ уулынхаа энгэрийг дагаад машин явдаг шороон замаар машинтай яваад л байлаа. Тэгсэн нэг овооны хажууд зогсоод “одоо бууя, болгоомжтой байгаарай” гэлээ.Тэгэхээр нь буугаад харсан чинь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Та нар ч бас очоод үзээрэй. 
Удахгүй би жирэмсэн боллоо. Тэгээд намайг бөөн хүчилтөрөгчин дунд аваачъя гээд “Хан Богд” гээд амралтын газрын урд талын модонд дунд аваачдаг байлаа. Ой модонд бөөн гүзээлзгэнэ, нохойн хошуу байна. Нилээн дээшээ гараад л 2улаа түүгээд, идээд л... 

Нэг өдөр манай ангийн залуу буюу нөхрийн маань найз  залгаад Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг гэдэг газар хэдэн цэргүүдтэйгээ байгаа, тэгээд бид 2-г ирэнгээ манай эхнэрийг аваад ирээч, 2 жирэмсэнийгээ цэвэр агаарт хэд хоног амраая гэлээ. Тэгэхээр нь бид 2 бөөн баяр болоод л хамаг юмаа бэлдээд, замаараа эхнэрийг нь аваад замдаа гарлаа. Тэнд очоод хөдөөний нэг тариаланч айлынд буулаа. Тэр айл нь хэдэн цэргүүдээр жил болгон ногоогоо хураалгадаг байлаа. Бид нар майханаа ч барилаа. Маргааш нь нэг ургамал судлаач мэргэжилтэй өвөө 












ирээд бид нарыг цуг модруу явж өөрсддөө хэрэгтэй ургамлаа түүгээрээ гээд бид нарыг урд уулруу дагуулж явлаа. Очоод ургамал болгоныг тайлбарлаад, уулынх нь тухай ярьж өгөөд л бид нар хэрэгтэй ургамлаа түүгээд л, нэг мэдэхэд орой болох дөхчихсөн байлаа. Тэгээд бид нар доошоо бууж байрласан газар луугаа явлаа. Нөгөө өвөө өдөр болгон тэр уул руу гарч ургамалаа судлангаа явган аялал хийдэг гэсэн. Талбулагт бид нар 4 хоносон байхаа. Тэгээд л гэртээ ирсэн.

2012 оны 2-р сарын 14нд Гэгээн Валентиний өдөр. Бие төрөөд дөнгөж 11 хонож байлаа. манай нөхөр ажилдаа явчихсан. Би өдөржингөө хүүтэйгээ 2улханаа байдаг байсан. Гарах гэхээр нялх биетэй гээд хамаагүй гарч болохгүй, ингээд би найз охиндоо шоколад, хайрцаг захилаа. Удахгүй найз маань аваад ороол ирлээ. Би нөхөртөө гэнэтийн бэлэг барих гээд л сэтгэл догдлоод, анх удаагаа шоколадыг хэлбэр оруулаад хайлууллаа. Нээх гоё болоогүй ч гэсэн нөхөртөө гэнэт өгсөн чинь бөөн баяр болсон. 

2012 оны 3-р сарын 8-ы өдөр. Энэ өдөр бид 2-н буцаж нийлсэний 1 жилийн ойн баярын өдөр. Өдөржингөө нөхрийгөө ирэхийг хүлээгээд догдолчихсон байлаа. нөхрийн маань ажил орой 6 гээд тардаг. Тэхээр 7 дөхүүлээд ороод ирнэ дээ гээд хүлээгээд байсан ирдэггүй. 8 цаг хүртэл хүлээлээ. Бас л ирдэггүй. Тэхээр нь уур хүрээд хүүгээ унтуулчихаад өөрөө унтаад өгсөн. Унтаж байсан чинь намайг үнсээд л, тэгээд би сэрээд хартал лаа асаачихсан, ширээ засчихсан, торт тавчихсан. Надад хатан сүйхтэй бөгж, Swarovski-н ээмэгтэй хамт өгөөд л надтай гэрлээч гэхээр нь би уйлчихсан. Оройтож ирсэн нь надад бэлэг авах гээд дэлгүүрээр хэсч байсан юм байна лээ. Уул нь манай нөхөр дэлгүүр хэсэх дургүй л дээ. Гэхдээ миний төлөө надад зориулаад дэлгүүр хэссэн гэж бодохоор л сайхан санагдаад байдаг юм.



Миний нэг зан маань хүнд итгэмтгий гэнэн, зантай. Тэрийг хүн болгон л хэлдэг. Харин нөхөр маань надад хэлнэ, бас бусад хүмүүсээс хамгаална. Намайг нэг л хүн дорд үзэх юм бол хагартлаа уурлана. Урьд нь намайг хүн ингэтлээ их хайрлаж байгаагүй, харамлаж, хамгаалж, өмгөөлж байгаагүй. Би зөвхөн өөрөө өөрийгөө л хамгаалж явдаг байсан. Би их зожиг хүн байсан лдаа. Тиймээс бусад охидыг бодвол хөвгүүдтэй харьцаж чаддаггүй байсан. Хөвгүүд надад сайн гээд хүрээд ирэхээр нь яагаад ч юм мэдэхгүй үргээчихдэг байсан. Би одоо л эрэгтэй хүнтэй харьцаж сурч байгаа. Тэрийг нөхөр маань мэддэг болохоороо надад хааяа сануулдаг л юм. 

Хааяа би боддог юм, хэрвээ би гэр бүлтэй болоогүй байсан бол гэр бүлийн аз жаргалыг мэдрэхгүй, ирээдүйнхээ ханийг хайсан ганцаардмал бүсгүй явж байх байсан даа гэж. Бид 2 нэг шөнө ч 2 биенээсээ холдож чадахааргүй тийм их бие биедээ хайртай. Нэг шөнө тусдаа хонохын бол шөнөжингөө бие биенээ хайгаад л хоосон юм тэврэх гэж оролдоод л сэрчихдэг. Тэгээд л хурдан өглөө болохыг хүлээнэ дээ.

Бид хоёрын хайрын түүх гэвэл нэг иймэрхүү,гэхдээ бүх сайхан дурсамжаа ярина гэвэл хэтэрхий урт болчих гээд байгаа болохоор үлдээлээ.


Сэтгэгдэл үлдээх