<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2018-09-10 18:06 326

Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан их хэлмэгдүүлэлт байсан билээ. Энэ нь зөвхөн хэлмэгдсэн хүний асуудал бус тэдний үр хүүхэд, хамаатан саданг хамааруулсан хүнд хэцүү цаг үе байсан юм.

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр монгол төр гүн эмгэнэлээ илэрхийлэн, тэднийгээ санан дурсаж, гэр бүл үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлээд даруй 23 жил болжээ.

Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр тэдний үр хүүхдүүдийг хүлээж авч хүндэтгэл үзүүлэн хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөв.

Хэлмэгдэгсэдийн ар гэрт нөхөн олговор олгох тухай хууль удахгүй шинэчлэн батлагдах ба эцэг /эх/ нь хэлмэгдэж цаазлуулсан бол 80 сая, хорих ял авсан бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг түүний үр хүүхдэд Монголын төрөөс нэг удаа олгохоор хуульд тусгажээ.

Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд аймгийн ИТХ, түүний ажлын албанаас ЕБС-ийн сурагчдын дунд лекц мэдээлэл тавьж, шашин номын байгууллагууд буяны ном хурж, эрүүл мэнд, урлаг соёлын байгууллагууд хэлмэгдэгсэдийн үр хүүхдүүдэд хөнгөлөлттэй болон төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулж байна.


Сэтгэгдэл үлдээх