<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Танилц: Баянхонгор аймгийн Хүндэт иргэн Намдагжанчивын ЛИТОВ

2017-06-22 15:21 828

 Н.ЛИТОВ: Бидний түүх бидний ирээдүйн замналыг тодорхойлно. Энэ өнцгөөс авч үзвэл монголчууд дэлхийн тавцанд толгой дээгүүр, тохой өндөр явах ард түмэн


Эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон алдартан байдаг. Тэгвэл Баянхонгорын Өлзийт сумын нэрийг өндөрт өргөж яваа Н.Литовын талаар баянхонгорчууд төдийгүй монголчууд төдийлөн сайд мэддэггүй.

 

Этгээд сэтгэлгээ, содон хувцаслалт, өвөрмөц дүр төрх бүхий энэ хүнийг  нь Бүгд найрамдах Македон улсын хүн амын 70 хувь нь мэддэг гэнэ. Муугаар бус сайнаар шүү. 

Мэдэх болсон шалтгаан нь түүний амьдралын хэв маяг, ажил мэргэжилтэй салшгүй холбоотой. Тэрээр АРХИТЕКТУР, ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ, ЯРУУ НАЙРАГЧ. Загварын чиглэлээр л гэхэд АНУ-ын Нью-Иорк хотноо төвтэй загварын агентлагт загвар зохион бүтээгчээр арван жил ажилласан байх юм.

Түүнийг эх орон, төрсөн нутагтаа ирсэн үеийг тааруулж аймгийн удирдлагууд Монгол Улсыг дэлхийд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явааг үнэлж Баянхонгор аймгийн Хүндэт иргэн хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Монгол Улсаас Македон улсад суугаа өргөмжит консул Н.Литовт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд төрсөн нутгаа Македон улстай холбох гүүр болж ажиллахыг хүслээ.

Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд багш, эмч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан суралцуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Баянхонгор аймагтай жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эдийн засгийн түншлэл тогтоож, ах дүүгийн харилцаа үүсгэх боломжтой хот, мужтай хамтран ажиллах боломжийг нээж өгөхийг хүссэн юм.

 

Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн Н.Литов 1968 онд Югослав улсад архетиктурын чиглэлээр суралцаж 1974 онд төгсжээ. Улмаар Монгол Улсын Барилгын зургийн төв институтад 10 гаран жил ажиллсан байна. Гэр бүлийн байдлаас шалтгаалан эргэн Югослав улсыг зорьж одоог хүртэл тэндээ ажиллаж амьдарч байна. Югославын холбооны улсууд зардарч, бүгд найрамдах улсууд тасарч Македон улс хоёр  жилийн өмнө тусгаар тогтноход Македон улс дахь Монголын өргөмжит консулын албыг хаших болжээ.

Тэрээр Македонд хичнээн монгол иргэн байдаг вэ гэсэн асуултад, “Гурван хүн бий. Нэг нь би, нөгөөх нь миний хүү, миний ач” хэмээн хошигнон хариулсан. Суурин амьдарч байгаа иргэд тус улсад цөөн байдгийг тэрээр ийнхүү хэлжээ. Н.Литов монгол хүний үүрэг, эх оронч сэтгэлгээгээр сүүлийн 10 гаруй жил монголоос оюутан залуусыг сургаж, монголын соёлыг тус улсад сурталчилан таниулах чиглэлээр Македоны олон улсын яруу найргийн наадамд монголоос яруу найрагчдаа оролцуулах боломжоор хангаж иржээ. Баянхонгор аймгаас Г.Аюурзана, Д.Нямаа нарын яруу найрагчид тус наадамд оролцож, шүлгээ уншсан байдаг.

 

Хамгийн сүүлд 1999 онд эх орондоо ирсэн тэрээр өнөөгийн хот аймгийн хөгжилтэй танилцаад сэтгэл дүүрэн байгаагаа ярьж байлаа. Тэрээр Цэдэнбал Филатова агсны санаачилсан барилга бүрийн зураг төслийг хийж өгдөг “гарын”  хүн байжээ. 


Архитектураар ажиллаж байхдаа Баянхонгор аймаг болон Улаанбаатар хот, Югослав улсдаа олон арван барилгын зураг төслийг гүйцэтгэж сүндэрлүүлжээ. Эдгээр барилгын нэг нь одоогийн Баянхонгор хотын хоёрдугаар цэцэрлэгийн барилга гэнэ.


Монгол Улсыг Югослав, Македон улсад сурталчилан таниулсан түүний гавьяа их юм.  Монгол хүний бахархал бол монголчуудын аугаа их түүх гэдгийг тэрээр яриандаа онцлон тэмдэглэж байлаа.

 


 

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


tanina

 

[112.72.11.111]

 

2017-06-22 09:06:38

Eej chin I chamaig munch IH huleesen de.



Сэтгэгдэл үлдээх