<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"БИД НЭГ БАГ, НЭГ АЙМАГ" ХҮҮХДИЙН ЛИГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

2018-02-05 11:44 163


Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүүхдийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. 

Хоёрдугаар сарын 8-аас дөрөвдүгээр сарын 14-ний хооронд болох тус тэмцээнийг Баянхонгор аймгийн Мазаалай сагсан бөмбөгийн холбоо, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа бол ивээн тэтгэгчээр Баянхонгор аймгийн Мазаалай сагсан бөмбөгийн холбоо, аймгийн МАН-ын хороо, Эрдэнэ монгол ХХК ажиллаж байна. 

Дашрамд дуулгахад Баянхонгор Мазаалай баг Хэнтий аймгийн шигшээ багийг 102-99 харьцаагаар хожиж MNBA 21 аймгийн Үндэсний лигийн Баруун бүсийн хүрэл медалийг хүртсэн байна.



Сэтгэгдэл үлдээх