<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Хуулийн байгууллагын ажилчид Баян-Ойтод тоглоом хандивлав

2017-09-20 13:28 1181
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, аймгийн Цагдаагийн газар, ШШГГ, ШША, Улсын бүртгэлийн албаны ажилтан, алба хаагчид гурав дахь улирлын сайн үйлсийн аянаа өрнүүллээ.


Тэд энэ удаад аймгийн төвийн Баян-Ойт цогцолбор 100 хүүхдийн өргөтгөлийн шинэ барилгад үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан тус цогцолборын Э.Мөнхзаяа багштай багын А бүлэгт өөрсдийн сэтгэл шингээн цуглуулсан тоглоомоор бэлэг барилаа.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, "Зөв иргэнийг төлөвшүүлж, нийгэмд сайн хүн болгоход цэцэрлэгийн насны сургалт, түүгээр дамжуулан олгох төлөвшил чухал байдаг. Тиймээс бид шинэ тутам үйл ажиллгаагаа эхлүүлж буй эл цэцэрлэгийг сонгож, сайн үйлсийн аянаа хэрэгжүүллээ" гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон.

Хүүхэд тоглож байх явцдаа хөгждөгийг сурган хүмүүжүүлэх ухаанд нотолсон байдаг. Тиймээс энэхүү сайн үйлсын аянд талархалтай хандаж байгаагаа Баян-Ойт цэцэрлэгийн хамт олон илэрхийлсэн юм. Төсөвт байгууллагын хувьд төсвийн хөрөнгөөр хүүхдийн тоглоом авах боломж хязгаарлагдмал байдаг учраас эцэг эх, олон нийтийн байгууллага, албан байгууллагуудын дэмжлэгээр тоглоомын хүрэлцээг нэмэгдүүлдгээ энэ үеэр хэлж байв.

Баянхонгор аймгийн хуулийн салбарын байгууллагууд өмнө нь орон гэргүй хоёр өрхийг өргөө цагаан гэртэй болгох, Баянхонгор хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг наргүй ажилладаг үйлчилгээний ажилтнуудад халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг сайн үйлсийг тогтмол хийж иржээ.


Сэтгэгдэл үлдээх