<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Л.ЦЭРМАА:АЛСАН ИРВЭСЭЭ АРАГАНД ХИЙГЭЭД ҮҮРТЭЛ АМ НЬ ХҮЗҮҮН ДЭЭР АНГАЛЗААД ДОТОР АРЗАЙЛГАЖ БАЙСАН

2017-05-26 15:50 7861


1983 онд хоёр ирвэс агнасан эмэгтэйн талаар шуугин дэгдэж байв. Тухайн үед одоогийнх шиг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ хөгжөөгүй байсан нь тэр үйл явдлыг хүмүүс мартахад хүргэжээ. Тэгвэл тэрхүү хачирхалтай түүхийн эзнийг олж, тухайн түүхийг сийрүүлэхийг зорилоо. Тэр хүн бол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дөрөвдүгээр багийн иргэн, Цэрмаа гэгч буурал юм. Уг үйл явдал болдог жил тэрээр 45 настай байжээ. 

Таны тухай баатарлаг түүхийг одооны хүмүүс сонирхуулахад үлгэр домог шиг сонсогдох нь гарцаагүй. Энэ түүхээ та сийрүүлэхгүй юу?

Бид Богд хайрханаа Богд аав хэмээн эртнээс шүтэж ирсэн. Энэ хайрхан уулын баруун талд Нурамт ташуу гэж газар үхрийн ферм байгуулж, гурван том хашаа барьсан юм. Манайх тэнд  1983 оны өвөл өвөлжиж байлаа. Цагаан сар арай болоогүй. Би хоёр жаахан хүүхэдтэйгээ байлаа. Нөхөр багийн хуралд суухаар явчихсан, эзгүй. Нэг шөнө нохой хуцаад, хонь үргээд уналаа. Би ч сандарч монгол гутлаа холхинодог углаж, нөмгөн дээл нөмрөөд гарлаа. Сар буучихсан, хонь хашааны ам руу бөөгнөрөөд хотны мухарт л нэг юм байх шиг байна. Цагаан сар дөхсөн байсныг санахад 27-ны сар байсан болов уу. Би ч хонин дундуур чихсээр цаана юу байгааг харахаар дөхлөө. Нохой хормойн доогуур гүйгээд хонь яраад давхичихлаа. Хонины цаана гараад харах гэсэн шар бууц босчихоод юу ч харагддаггүй. Тэгэхээр нь доошоо суугаад хартал нэг их урт шар эрээн амьтан хонь барьчихсан дээр нь дараад байж байх юм.

Тэгээд та яасан бэ. Айж цочирдов уу?

Монгол хүн чинь хэдэн малаа л гэдэг хойно би хаая хүүе гээд ориллоо, тоодоггүй. Хашаан дээрээс чулуу, хөр авч шидээд бас тоодоггүй. Тэгэхээр нь буцаж хонины хашаанаас гараад хужирын хамгаалалттай хайсанд нэг урт иштэй хүрз байсныгаа аваад хонин дотроо буцаад орлоо. Тэр хоорондоо манай энд могой баймааргүй юм. Амьтан хүний ярих нь морин, хонин шилүүс элбэг байдаг гэлцдэг, тэр юм болов уу гэсэн шүү юм бодов.  Тэгээд дөхөж очоод их биений гол, сэрвээний арай хойгуур гурав цохилоо. Гурав дахь цохилтод хүрзний иш хугараад уначихлаа. Уртхан ганжингийн чинээ модтой л хоцорлоо. Миний урд манай нохой боргоогоод зогсчихсон. Яадаг билээ гээд бодож байтал нөгөө амьтан буур шиг тачигнаад, хүрхэрээд, дарж байсан хонь нь давхиад явчихлаа. Тэгтэл нөгөө амьтан бөгсөө чирж явсаар байгаад хороогоод шажигнатал маажаад авираад гарчихлаа. Би ч нөгөө ганжин шиг модоороо толгой руу нь хоёр, гурав цохитол хорооны цаад тал руу уначихсан. Тэгсэн хороон дотор дайрахгүй байсан нохой хороо даваад гарахад нь араас нь давхиад баричихсан. Дараа нь хүнээс сонсоход ирвэс гэдгийг нь мэдсэн. Тэр том амьтныг нэг хүн, нэг нохой ч алж дийлэхгүй юм билээ.


Тухайн үед хоёр ирвэс байсан гэх яриа байдаг шүү дээ. Яаж нөгөөхийг нь алсан юм бэ?

Тэр орой тавьсан жижиг малнаас зургаа байхгүй байсан. Үүр ч цайлаа. Би арагаа үүрээд нохойгоо дагуулаад хойд хар уулын тэг дунд очоод дурандсан юм. Аргамжаатай морь маань байна. Байна даа гэж бодчихоод аргаа буулгаад суутал л нохой миний яг хажуугаар хар хур гээд давхилаа. Юу болов гээд хартал миний яг хажуугаар урьд шөнийн амьтан гүйгээд гардаг юм. Тэгээд хажуугийн хамар даваад давхичихлаа. Тэгэхээр нь нохой барьчихдаг юм болов уу гээд аргаа чирээд араас нь гүйлээ. Хамар даваад хартал нэг их холдоогүй нэг цохион дээр очоод наалдчихсан байна. Наанаас нь нохой боргоочихсон, өөдөөс нь архирсан байдалтай байна. 

Дассан нохой бард хуцна гэдэг шиг шөнө нэгийг алчихсан болохоор зоригтой байсан юм уу даа, үүдэн хоймрын зайтай ойртож байгаад дүнсэн тамхины хиртэй хоёр чулуу аваад шидлээ. Чулуу яг хаа, сэрвээн дээр нь онолоо. Тэгсэн наашаа унаж, нохой дээрээс нь дараад авсан. Ингэж тэр өглөө таарсан ирвэсийг амархан алсан. 

Хажуу талын цохион дээр нэг борлон бас байна. Тэрийг очиж аваад тэврээд явах гэснээ бас нөгөө алсан амьтнаа орхиж чадсангүй. Хүүхдүүдийн аав нь ирэхэд үзүүлэе гэж бодоод арагандаа хийгээд гэр рүүгээ явлаа. 
Толгойг нь дээш нь харуулаад хийчихсэн чинь хүзүүний хажууд ам нь ангалзаад нэлээн эвгүй оргилоо. Тэгэхээр нь сүүлийг нь дээш нь харуулж үүрээд хорооныхоо хажууд авчирлаа даа.

Ингээд гэртээ ороод охиноо хониндоо явуулахаар боллоо. Тэгэхдээ ээж нь нөгөөдөхөөс чинь ахиад нэгийг алчихаад ирлээ гэж хэлтэл охин, “Би хаашаа хонинд явах юм бэ” гээд уйлаад уналаа. Ингэж байтал саахалтын айлын хүн ирлээ. Тэр хүнд үзүүлтэл эгчээ энэ чинь ирвэс байна гэдэг юм байна.

Ингэхэд ирвэс бол агнахыг хориглосон амьтан. Таныг энэ талаар мэдсэн гэж сонссон?

Энэ явдал болохоос өмнө Ленины зам сонин дээрээс хориотой ан амьтныг албал торгуультай гээд торгуулийн хэмжээг уншиж байсан юм. Тэр торгуультой, хориотой амьтан нь байж таараад хүнд үзүүлбэл болохгүй юм байна гэж бодогдоод, таньдаг жолооч хүрээд ирвэл өгөөд явуулах тухай бодов.

Ингээд орой мал хотолж байх үеэр би мануухай босгож, нурам тавиад явж байтал манай нэгдлийн дарга Жамсран нутаг харж яваа гээд манай нөхөр, малын эмч, хэсгийн дарга, нягтлан нарын хамт манайхаар хүрээд ирлээ. Тэднийг гэрт оруулж ирээд хоол цай болоод сууж байтал манай нөхөр, “Чи хоёр юм алсан байна гээд байх юм. Юу юм бэ” гэж байна. Тэгтэл дотор пал гээд явчихлаа. Юу гэж хэлэхээ ч мэддэггүй, хориотой амьтан шүү дээ. Хожим сонсоход манай саахалтын залуу нэгдлийн даргад надаар бахархаад хэлчихсэн юм билээ.

Би ч тулгамдаад үзүүллээ дээ.  Нэгдлийн үед чинь бид хүний хараад нэгдлийн зарц л байлаа шүү дээ. Тэгтэл Жамсран дарга цагаан сараар аймгаас хүмүүс ирнэ, тэр хүмүүст үзүүлнэ, тэр болтол байлгаж байгаарай гэдэг юм байна. Ингээд цагаан сараар аймгийн Намын хорооны дарга Т.Даваажав ирж үзээд ирвэс байна гэдгийг нягтлан тогтоож, хоёр эр ирвэс гэдгийг хэлж өгсөн юм. 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


malchin

 

[66.181.161.105]

 

2017-11-13 09:11:44

vnen gj bdoj bna


qvwfefrw

 

[5.188.211.13]

 

2017-09-13 05:09:13

BujEF3 <a href="http://cuugcpmuhhem.com/">cuugcpmuhhem</a>, [url=http://mpceauhrnidz.com/]mpceauhrnidz[/url], [link=http://dhicgkeoupni.com/]dhicgkeoupni[/link], http://diqgtrceyxbi.com/


cfbhck

 

[5.188.211.13]

 

2017-09-13 04:09:12

wCcjjf <a href="http://fgimzplpltbo.com/">fgimzplpltbo</a>, [url=http://wqefjdilvblo.com/]wqefjdilvblo[/url], [link=http://sxjhzgxqzmyk.com/]sxjhzgxqzmyk[/link], http://sfvnyxymmusm.com/


wxdtszf

 

[5.188.211.13]

 

2017-09-13 03:09:13

PGWveO <a href="http://sjoqiocsdoar.com/">sjoqiocsdoar</a>, [url=http://quofqvpydsjw.com/]quofqvpydsjw[/url], [link=http://gzkyikyvqpia.com/]gzkyikyvqpia[/link], http://ahoddyjqfwrr.com/


nsjhklf

 

[5.188.211.13]

 

2017-09-13 01:09:56

e1nciq <a href="http://lekgdpmclebj.com/">lekgdpmclebj</a>, [url=http://zgcnttsmmcsh.com/]zgcnttsmmcsh[/url], [link=http://xqrjfhvbeiky.com/]xqrjfhvbeiky[/link], http://rnvmlhuuhovb.com/


buyrdlsakjk

 

[5.188.211.13]

 

2017-09-13 00:09:08

LwziQF <a href="http://ugghtndbludc.com/">ugghtndbludc</a>, [url=http://jsozgrqjecyz.com/]jsozgrqjecyz[/url], [link=http://sqdeundygnkw.com/]sqdeundygnkw[/link], http://rhfqyfklrdvo.com/


zypgyuojxbc

 

[5.188.211.13]

 

2017-09-12 23:09:38

Y1MqwS <a href="http://tsspzlcstbep.com/">tsspzlcstbep</a>, [url=http://quiflzmbproq.com/]quiflzmbproq[/url], [link=http://sjjkxyzkyyld.com/]sjjkxyzkyyld[/link], http://hqpdxinzaple.com/


xpzmsi

 

[5.188.211.13]

 

2017-09-12 21:09:47

BmliRw <a href="http://lxjkbauhgkoa.com/">lxjkbauhgkoa</a>, [url=http://chrydvnordgz.com/]chrydvnordgz[/url], [link=http://qazwswtbcxuu.com/]qazwswtbcxuu[/link], http://zsnxestzqdto.com/


JimmiNu

 

[5.188.211.14]

 

2017-09-11 01:09:47

55yPbm http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com


худал

 

[202.70.46.222]

 

2017-09-04 17:09:26

нохой долойг шал худлаа. ходооний гарууд шааж огношдэээ. амаараа алтаар боолжиж байгаа юм чинь. ...... яаж ч бодсон 2ийн 2 ирвэс паах саваа мод чулуу нохойнд бариулан гэвэл май


Анчин оргодол

 

[43.242.243.110]

 

2017-07-15 02:07:45

Өмнөговийн Булган суманд жирэмсэн эмэгтэй хотонд орсон иирвэсийг барьж аваад хүзүүний арьсыг нь татаад гараа ороогоод хамраар нь газар мөргүүлсээр байгаад муужруулаад байтал хүүхэд нь гүйж гарч иртэл хутга авчир гэсэн гэнэ. Ингээд хутгалж алсан тухай "Говийн мэдээ" сонинд 1970-аад оны үед бичсэн байдаг


nyamka

 

[202.70.46.222]

 

2017-06-27 06:06:25

Itgehgui bga humuus ireed uzeere i oorsdoo chadahgui bj olon yum hutsaad bhr


Дорж

 

[59.153.113.235]

 

2017-06-20 13:06:35

Мэдэхгүйгээ мэддэггүй хүн хамгийн усан тэнэг байдаг бөгөөд өөрийн бодлоо хүнд тулгаж худлаа цэцэрхдэг юм.


дорж

 

[59.153.113.235]

 

2017-06-20 13:06:30

ТЭР ҮЕИЙН МАЛЧИН ЭМЭГТЭЙГЭЭС МАЛАА ХАМГААЛАХ ҮҮДНЭЭС ЗҮРХ, ЗОРИГ, ХҮЧ ЗЭРЭГ ГАРЧ ЮУГ Ч ДИЙЛЖ, ЯЛДАГ ЮМ.


Дорж

 

[59.153.113.235]

 

2017-06-20 13:06:08

Тэгээд ч тухайн үедээ ирвэс гэж таниагүй учир маш зоригтой байснаар алж чадсан байна. Улсын цолтой бөхийг танилгүйгээр давчихсан сумын заан ч байсан л юм даг.


zochin

 

[202.70.46.236]

 

2017-06-16 16:06:27

Sumiin muzied chihmel ni bga ochod vz zulzaga ch bish nas gvitssen tom ch bish dund zergin irwes bogd hairhan uuland olon turuliin amitad bdag ym shv ter veiin hvmvvs bidni emee uwuu aaw eej ih chadaltai ajilch hvmvvs bsn odooni tihnikeer hiideg zarim ajilig garaara hiideg bsan ve shvv estoi gants borlon barij awj diilhvv baij hudalch hugshin geh shig nohoitoigo hamjij alsan gej bhd sain oilgoj unshach vnen ymig hvleej awj sur tegeed ch ter ved horiotoi an allaa geheese ilvv negdelin mal bariulla geh bsn hudla yrih hugshin bish udmaara und us saitai tusarhu hvmvvs bdag irwes alsaniig ni aimag dayaara meddeg ym shv ene bol yg vnen ym shv gadaadin neg hugshin ymar neg amitn alsn gej garah mundag ene ter gej olon ym bichdeg baij mongolin vnen ym yrisan hugshinig hudalchar ni duudaj gene bvh turuliin amitad zulzaga nas gvitssen gesen 2hon nas bgvi ym shvv


ирвэс

 

[66.181.179.189]

 

2017-06-15 10:06:21

Наад мангарууд чинь эмээгээс ичих хэрэгтэй өөрсдөө ирвэс муур хоёроо ялгаж мэдэхгүй новшнууд малчин хүмүүсийн амьдрал адал явдалтай байнга учирч явдаг өдий насны хүн худлаа яриад сууж байхуу та нарын аав ээжүүд худлаа ярьдаг юмуу эргүү мал


Зочин

 

[203.91.119.54]

 

2017-06-15 02:06:32

Тэр үеийн араг одооны муухан авдар шиг байсан юм шүү, үнэн зүйлийг үгүйсгэх гэж бүү яарцгаа, энэ худлаа бурлаа, зөнөсөн авгай гээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд ирвэс их янгууч амьтан, хавханд гишгэсэн хөлөө 7 удаа хаданд саваад мултрахгүй бол долоогоод хэвтэж байдаг гэж уншсан, чоно шиг хөлөө тас хзах зориг байхгүй гэдэг юм билээ, алуулахаа хүрвэл ямар ч амьтан амархан үхдэг, өөрсдөө ирвэс бүү хэл мануул нухаж чадахгүй, махаа зөв эвдэж чадахгүй байж олон юм ярих хэрэггүй дээ, тухайн үед танилгүй л нухсан байна, энэ бол зориг шүү.


Ирвэсийн зулзага байлгүй дээ

 

[202.179.25.176]

 

2017-06-15 02:06:04

Үнэний хувь бий байлгүй дээ хөөрхий буурай ид насандаа яадалтай байсан биз. Дөнгөж л бие дааж ан хийх жижигхэн зулзаганууд байсан юм байгаа биз дээ.


zochin

 

[27.123.214.124]

 

2017-06-14 04:06:44

ondor naslaad uhaan ni soliorchihson hun bn


Зөнөг сэтгүүлч

 

[27.123.215.222]

 

2017-06-12 02:06:50

Энэ хөгшин чинь мануултай андуураад байгаа юм биш үү, түүнээс эрвэс юу гэж чулуу, хүрзээр цохиулаад үхэж байхав дээ.


Оюу

 

[60.73.249.237]

 

2017-06-11 08:06:57

Мундаг 2


hi

 

[183.202.232.70]

 

2017-06-09 10:06:36

biyeiin hodolmor hiideg hodoonii humuus byar chadal ihtei, zaluu bolohoor zorig ihtei bsan baij taaraa. mundag buural bna. er hun zorigtoi bol chono chatsga aldana gedeg biz dee . Tsermaa egch zorigtoi bol Teneg irvesiig alna gedeg ug gargah heregtei


амьтан сонирхогч

 

[103.9.90.130]

 

2017-06-08 08:06:42

арайч дээ буудна буудна гэхэд хэтэрнээ ирвэс нуугдмал амьдралтай амьтан шдээ


Үгэнд

 

[202.9.41.136]

 

2017-06-07 09:06:31

Ёр нь амьтны амь хороох тийм сайхан хэрэг үү!! Энд бахархаад байх зүйл юуч алгаа! Нэг юуч мэдэхгүй тэнэг авгай л байна шүү дээ! Ирвэс бол хайрлаж хамгаалах ёстой монголын бахархал болсон ховор амьтан! Нэг иймэрхүү балай мэдээлэл бичихээ больчих хэрэгтэй! Энэ бол срөг сурталчилгаа байна. Торгож шийтгэх хэрэгтэй! Амьтан хүн хоёр сүнстэй учир хараал байдаг юм шүү!


kkkk

 

[117.111.10.82]

 

2017-06-07 08:06:20

Ene hudlaa nastai hun yariaan u hraas eldev yum bichhee bolie huuchnii humuu ugiin eldev tuuh domog zohioj suudag uls


Төмөр

 

[140.206.254.239]

 

2017-06-07 08:06:05

Нутаг нуга болгонд л энэ мэтээр урамтай сайхан ярьдаг хүмүүс байдагдаа. Тарвага урт урт хутга шидсэн чинь толгойг нь нэвтлээд газартай гадсалчихсан, Халх голд тулалдаж байхдаа япон цэргийг тэхий дундуур нь сэлмээрээ цавчсан чинь хэд алхаад дараа нь аннас гээд хоёр тийш салж унасан гээд л. Номинчимэд гэх бичээч бас ирвэс дайрахаар нь ам уруу гараа хийгээл хэлнийх нь угнаас атгаж авдаг зэвүүн гарын тухай бас бичсэн байсан. Бурдаг хүмүүсээр үдэг орой болсон хойно элдэв юм яриулах ч гоё шүү.


jll

 

[119.40.103.50]

 

2017-06-07 06:06:59

neg talaaraa ih archaaagui amitan.argald yvsan emgen tsohiod alj baisan gej sonsoj baisiim bna.uul hadandaa uur baihal da. \


хххххххххх

 

[202.131.228.178]

 

2017-06-07 06:06:23

халуун цус ууж согтуурч байхдаа л цохиулсан юм шиг байна яриагаар нь бол


Сайхан

 

[60.73.249.237]

 

2017-06-02 06:06:42

Ирвэс бол маш чадалтай хөдөлгөөн хурдан Гэхдээ жаахан удаан сэтгэдэг амьтан Хүн зүгээр халз тулвал малгай унагаад байрлалаа солиход малгайн дээр үсэр ч буудаг гэдэг юм билээ


Zochin

 

[118.139.245.191]

 

2017-05-29 07:05:39

Mundag ajilsag hun biidee. Odoogiin zaluuchuud dotor irves buu hel borlon ch nuhaj chadah hvn howor. Tegeed hvn ih doosh ni hiij, bargiin yumand itgehgui taldaa


munkhrderdene

 

[202.70.46.238]

 

2017-05-27 13:05:01

Buutsagaanii muzied baigaa uzeeree


altan gerel

 

[202.70.46.222]

 

2017-05-27 08:05:56

Mundag hvn bdag yumdaa itgehgvi bol ochiod barildaad vz tsoltoin ochooroi


 

[112.72.11.109]

 

2017-05-27 04:05:54

Irves tiim amarxan alagdax amtan bish bxo tegeech tom amitan argand bxdaxgvu


kikisskkvvcvhc

 

[112.72.11.109]

 

2017-05-27 04:05:48


 

[112.72.11.109]

 

2017-05-27 04:05:34

Irves tiim amarxan alagdax amtan bish bxo tegeech tom amitan argand bxdaxgvu


hehe

 

[66.181.160.50]

 

2017-05-26 16:05:46

Shilvvs blgui dee irwes chine byaruu shig tom shdee


 

[202.9.43.64]

 

2017-05-26 14:05:05

Iim amarhan aluuldag amitan gjvv hvn itgehed berh yma


тэнэг хүн

 

[202.21.103.162]

 

2017-05-26 08:05:52

Ирвэс ийм амархан алуулдаг амьтан юмуу


reply

 

[202.70.46.210]

 

2017-05-26 08:05:27

she was killed with her dog



Сэтгэгдэл үлдээх