<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАЯНХОНГОРЧУУД ХҮҮХДЭЭ НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ БАЙНА

2018-12-02 14:33 185

Баянхонгор аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 14-р хуралдаан 2018 оны 11-р сарын 29-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн 22-ний өдөр  боллоо.

Ээлжит хуралдааныг аймгйин ИТХ-ын дарга Цагааны Отгонбаяр нээж үг хэлэв. Тэрээр аймгийн ИТХурал “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах”, Аймгийн 2019 оны төсөв батлах”, “Аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг төлөвлөх”, “Аймгийн хэмжээнд 2019 оныг Хүүхэд хамгаалал, өв тэгш хөгжүүлэх жил болгон зарлах” зэрэг ирэх оныхоо ажлыг оновчтой төлөвлөх олон чухал асуудлыг хэлэлцэхээр хуран цуглаад буйг онцлоод өнгөрсөн удаагийн хуралдаанаас хойш ИТХ, ГХУСАЗЗ-аас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагналаа. Энэ хугацаанд  “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ”-2 залуу гэр бүлийн чуулган, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан                                сэргийлэх нь” хэлэлцүүлэг, “Бага насны хүүхдийг хүчирхийлэлээс ангид байх орчин дэмжих нь” сургалт, Байгаль дэлхийгээ хайрлая-Баянхонгор нутгаа танин мэдэцгээе” танин мэдэхүйн уралдааныг тус тус амжилттай зохион байгуулжээ.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Болгар Улсын Русе мужийн захирагч Галин Тодоров Григоров, Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милков нарын урилгаар Болгар улсад албан ёсны айлчлал хийж , айлчлалын хүрээнд талууд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн харилцан ашигтай үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажлыг эхлүүлсэн байна.

            Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар бодлогын чанартай олон баримт бичгийг батлан гаргажээ. Тухайлбал  “Залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр батлах ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аймгийн дэд зөвлөл байгуулах”,  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай, Аймгийн Үндэсний сурын талбайг Хүрээмарал сумын харьяат Улсын мэргэн Л.Ядамсүрэнгийн нэрэмжит болгох тухай,  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд “Тогтвортой хөгжил-Түншлэл” зөвлөл байгуулж, ажиллах журмыг батлах тухай,  Баянхонгор аймгийн хэмжээнд 2018-2022 онд   хэрэгжих ан агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай, Төрийн болон байгууллагын архив, баримтын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангах аймгийн хөтөлбөр батлах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох журам шинэчлэн батлах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аймгийн хөтөлбөр батлах тухай, Зорилтот өрхийн болон өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Хүүхдэд ээлтэй орон нутаг аймгийн дэд хөтөлбөр батласан зэрэг олон чухал бодлогын чанартай бичиг баримтуудыг батлан гаргажээ.

           

Ээлжит 14-р хуралдааны хурлын ирц 92,7 хувьтай байсан ба төлөөлөгчид Баянхонгор айгмийн эдийн, засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгох тухай, согтууруулах ундааны журмыг шинэчлэн батлах,  хураамжийн хэмжээг тогтоох , Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, ЖДҮ-г дэмжих чиглэлээр 2012-2018 онд олгосон зээлийн үр дүн, эргэн төлөлт зэрэг  аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэдийн ажил орлого, эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндсэн томоохон есөн асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Хурлын эхэнд Баянхонгор  аймгийн Боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг төлөөлөгчид авч хэлэлцлээ.


Сэтгэгдэл үлдээх