<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Малын тоо толгойн өсөлт энэ онд 10 дахин буурчээ

2019-01-17 10:36 409

Сүүлийн жилүүдэд 2-3 саяар тогтмол өсөж ирсэн малын тоо толгойн өсөлт энэ жил бараг 10 дахин буурав. 


Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мал тооллогын эцсийн дүнг таницуулсан бөгөөд 66.5 сая мал тоологдсон нь өмнөх оныхоос 240.3 мянгаар өссөн дүн юм. Ийнхүү малын өсөлт төсөөлснөөс бага байсан шалтгааныг ҮСХ 2018 оны эхний улиралд нүүрлэсэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал болон бэлчээрийн доройтолтой холбон тайлбарласан юм. Эдгээр шалтгаанаас гадна өвчнөөс болж олон тооны мал хорогдсон гэв. Мөн жил бүр төллөх насны малын 90 хувь нь төллөдөг байсан бол энэ нь 40 орчим хувь нь хээл хаяжээ. 

Зураг 1. Бойжуулсан төл, жил бүрийн эцэст, мянган толгой

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Зураг 2. Хорогдсон малын тоо, жил бүрийн эцэст, мянган толгой

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Нийт мал сүргийн 

  • 46% хонь
  • 40.8% ямаа
  • 6.6% үхэр
  • 5.9% адуу
  • 0.7%-ийг тэмээ эзэлж байна. 

Өнгөрсөн онтой харьцуулахад хонины эзлэх хувь 0.5 пунктээр өсөж, ямааных 0.5 пунктээр буурч, адуу, үхэр, тэмээнийх өмнөх оны түвшинд байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


Сэтгэгдэл үлдээх