<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018-02-12 16:58 442


Мал тооллогын дүнгээр 2017 онд Баянхонгор аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч 4,587,738 толгой мал тоолуулснаар тус аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа эхний тавд орж, улсын хэмжээнд ямаан сүргээрээ нэгдүгээрт, тэмээн сүргээрээ хоёрдугаарт орсон амжилтыг үзүүлсэн юм. 


Шинээр Улсын Аварга малчин 10, Улсын Аварга саальчин хоёр, аймгийн хошой аварга малчин нэг, аймгийн аварга малчин 69, аварга саальчин гурав, тэргүүний тариаланч тав, шилдэг хот айл 15, бэлчээрийн шилдэг менежменттэй сумаар Баянбулаг сум шалгарсан зэргээр аймгийн ХАА салбар дүүрэн амжилттайгаар нохой жилтэйгээ учран золгож байна.


ХАА-н салбартаа тэргүүлсэн малчин нэг бүрээ алдаршуулах, тэднийхээ арга барилаас залуу малчдадаа суралцуулах зорилгоор ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ уламжлал ёсоороо зохион байгуулав.


Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БОХХАА-н бодлогын байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн М.Билэгт, ХХААХҮЯ-ны ХБХЗГ-ын дарга Т.Гантогтох, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон бусад албаны төлөөлөл, шилдэг тэргүүний малчид, тариаланч нар оролцлоо. Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нээж үг хэлэхдээ Баянхонгор аймгийнхаа газар шороо, байгаль дэлхий, эд эс бүхэнтэй хамгийн ойр байдаг малчин түмэндээ талархлаа илэрхийлээд тэргүүний малчдынхаа арга туршлагыг дэмжиж, цаашид дэлгэрүүлэх, бэлчээрийг зөв зохистой хэлбэрээр ашиглах тал дээр аймаг орон нутаг гол анхаарлаа тавьж ажиллах болно гэдгээ онцлов. 


Малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх тал дээр төрөөс ямар бодлого барин ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, тэргүүний малчдадаа баяр хүргэж амжилт хүслээ. Тэргүүний малчдын зөвлөгөөнд оролцогчид сар шинийн үндэсний бөхийн барилдааныг үзэж сонирхсны дараа тэргүүний малчин, тариаланч нарын шагналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудаасаа гардаж авлаа.

Д.Дэлгэрсайхан


Сэтгэгдэл үлдээх