<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Гадаад багштай сургалтын төв нээлтээ хийлээ

2018-09-19 16:14 4073


Өнөөдөр/2018.09.19/ Баянхонгор аймагт гадаад багштай англи хэлний “MAXFUN сургалтын төв албан ёсны нээлтээ хийлээ.


Сүүлийн жилүүдэд гадны их, дээд сургуульд элсэн суралцаж, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байна. Гэвч хэлний бэрхшээл тэдний  зорилгоосоо ухрах гол шалтгаан болдог.

Тэгвэл тус сургалтын төвийн захирал А.Цэрэнпагма дээрх асуудлыг орон нутагт шийдвэрлэж, хүүхдийг багаас нь агли хэлний цэгцтэй мэдлэгтэй болгох, хот хөдөөгийн хэлний тал дээрх ялгааг арилгахыг зорьж эл үйл ажиллгааг эхлүүлжээ.


Сургалтын төвийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Ц.Отгонбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшихэд гадаад хэлний мэдлэг маш чухал. Тийм учраас орон нутагт англи хэлний гадаад багштай сургалтын төв нээлтээ хийж байгаад талархалтай хандаж байна. Аймаг, орон нутгийн бодлогын төвд боловсролын асуудал чухлаар тавигддаг. Энэ утгаараа бид сургалтын төвийг бодлогоор дэмжиж ажиллах болно” гэв.

“МАХ FUN  сургалтын төв нь Швейцарь улсад төвтэй “BOOKBRIDGE олон улсын байгууллагаас дэмжлэг хүссэн нь биелэлээ олж тус байгууллагатай хамтран сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж байна.


BOOKBRIDGE олон улсын байгууллага нь сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үлүүлж сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд зориулж 2000 орчим англи хэл дээрх номыг өгчээ. Үүний зэрэгцээ гадаад багшийг томилон ажилуулахаар болжээ.

Олон улсын байгууллагууд хандив тусламжийг олон жилийн турш манай улсад өгч байгаа юм. Гэвч зарцуулсан хөрөнгөтэй харьцуулахад гарч буй үр дүн хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрэх болжээ. Тиймээс сүүлийн жилүүдэд нийгэмд тустай, бизнесийн чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэх болжээ. Үүний нэг жишээ нь “BOOKBRIDGE олон улсын байгууллага “MAX FUN сургалтын төвтэй хамтран ажиллаж байгаа явдал юм. Энэ удаагийн нээлтэй хийж буй сургалтын төв орон нутагт хамтран ажиллаж буй 13 дахь салбар болжээ.


“Хэл бол хэрэглээ юм. Хэрэглэхгүй бол мартагдахдаа хурдан. Тиймээс бид өөрийн сурагчдад гадаад хүмүүстэй харилцах, захидал бичих зэргээр хэрэглээний орчинг бий болгож чадлаа” гэдгийг сургалтын төвийн захирал А.Цэрэнпагма хэлж байна.

Сурагчид өөрийн завтай цагаар хичээллэх ангиа сонгох боломжтойгоороо уг сургалтын төв давуу талтай аж.

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Мичидмаа

 

[66.181.161.47]

 

2018-09-20 10:09:17

энэ хаана явагдаж байгаа юм бол


MAKC ФАН

 

[202.179.31.52]

 

2018-09-20 01:09:09

утас 89924116. Хичээлийн цагаар дуудлага авахгүй тул мессеж үлдээгээрэй


Dolgorsuren Munkhtuya

 

[66.181.160.67]

 

2018-09-19 12:09:31

Utas yaj holbovdoh vee



Сэтгэгдэл үлдээх