<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгорын ИТХ-ын дарга болсон Б.Батбаяр гэж хэн бэ?

2020-08-12 15:17 572


Болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд улсдаа цөөн аймаг цэнхэртсэний нэг нь Баянхонгор. Сонгуульд амжилт муутай оролцсон учраас аймгийн удирдлагууд ажлаа өгч, дараагийн хүндээ халаагаа шилжүүллээ. Түүний нэг нь аймгийн ИТХ-ын даргын асуудал юм.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул Баасан овогтой Батбаяр нь аймгийн ИТХ-ын XX хуралдаанаар ИТХ-ын даргаар сонгогдов. Тэрбээр Монгол Улсын Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ийнхүү орон нутгийн хурлын байгууллагыг удирдаж ажиллахаар боллоо.

Б.БАТБАЯРЫН НАМТАР
1. БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Баянхонгор 2-р 10 жил 1986 1996 Бүрэн дунд
ХААИС ЭЗСургууль 1997 2001 Бакалавр Эдийн Засагч, Нягтлан бодох
ХААИС ЭЗСургууль 2014 2017 Магистр Бизнесийн удирдлага
АНУлс 2003 2004 Гадаад хэлний курс
2. МЭРГЭШЛИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
СЗХороо 2007 21 ҮЦЗЗ-д үйл ажиллагаа явуулах эрх 2007.10.15
МҮЦАЭХолбоо 2014 14 МУ-ын ҮЦЗЗ-д хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх 2014.11.06
МХБИРЖ 2009 14 ҮЦЗЗ эрхийн Сертификат 2009.12.11
Компанийн засаглалын үндэсний төв 2014 36 цаг Компанийн ТУЗ, удирдлага, дарга нарт Сертификат олгох сургалт 2014.04.03
3. ТУРШЛАГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөр эрхлэлтийн байдал
ХААН БАНК Дотоод Аудит Дотоод Аудитын Газар Аудитор 2001 2002
ХААН БАНК Салбарын захирал 2002 2003
Анод банк Салбарын захирал 2004 2006
MICC LLC (Монголын Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Корпораци) ХХК Санхүү харицусан захирал (CFO) 2006 2009
MICC LLC (Монголын Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Корпораци) ХХК Дэд Ерөнхийлөгч (VP) 2009-2017 Хүртэл
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн 2013-2016 Хүртэл
МХБирж ХК Гүйцэтгэх захирлын зөвлөх 2017-2018 Хүртэл
МУлсын Зээлийн батлан даалтын сан Гүйцэтгэх захирал 2018 - 2020
4. СЕРТИФИКАТ
2004 онд АНУлс Бизнесийн англи хэлний сургалт сертификат
2009 онд МХБИРЖ, ҮЦЗЗ эрхийн Сертификат
2013 онд МҮЦАЭХ, МУ-ын ҮЦЗЗ-д хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх
2014 онд Компанийн засаглалын үндэсний төв “Компанийн ТУЗ, удирдлага, дарга нарт Сертификат олгох сургалт
5. ОЛОН НИЙТИЙН АЖИЛ
2009 оноос Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга
2013-2016 онд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2016 оноос Баянхонгор аймгийн Мазаалай сагсан бөмбөгийн холбооны тэргүүн
2012 оноос Баянхонгор аймгийн ИТХурлын төлөөлөгч, ИТХурал дахь МАН-ын бүлгийн дарга
6. ГАВЪЯА, ШАГНАЛ
2011 он Сангийн яамны жуух
2012 он Санхүү банкны тэргүүний ажилтан
2015 он Хөрөнгийн ЗЗ тэргүүний ажилтан
2017 он Хөдөлмөрийн хүндэт медал тус тус хүртжээ.


Сэтгэгдэл үлдээх