<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгорын АН-ынхан "алдсан" даргаа эргэж, ирэх сонгуульдаа бэлдэж байна

2020-08-12 16:15 1027


Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд багтаж албан тушаал, амжилтын шатаар хурдтай яваа нэгэн билээ. Өдгөө Зэвсэгт хүчний жанжин штабын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын даргаар ажиллахын зэрэгцээ аймгийнхаа Ардчилсан намын ажилд идэвхтэй оролцдог нэгэн. 

Тэгвэл аймгийн АН-ын гишүүд Дорноговь аймгийг зорьж тус аймагт баригдаж буй Төмөр замын ажлыг хариуцаж байгаа даргаа эргэжээ. 

Энэ удаагийн уулзалтаар тэд ирэх орон нутгийн сонгуульд хэрхэн ажиллахаа ярилцсан сурагтай.  Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгуульд ялалт байгуулах боломжтой гэсэн таамаг дэвшүүлж байгаа бололтой. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт хоёр гишүүнтэй болж чадсан. 

Тиймээс орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадвал 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд маш том давуу талыг олж авах нь эргэлзээгүй юм. Тийм ч учраас хаа байсан Баянхонгороос халуу дүүгсэн Дорноговийг зорьсон байна. 




Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Xochin

 

[66.181.161.2]

 

2020-08-12 15:08:36

Hunii hogoo



Сэтгэгдэл үлдээх