<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Д.Мөнхсайхан: Манай аймаг хүчин, БЗХӨ-өөр улсад тэргүүлдэг

2020-08-14 14:15 554

Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхсайхан зарим төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж архидалтын асуудлыг таслан зогсооход анхаарч авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайдаа мэдээлэл хийлээ. Харин энэ үеэр тэрбээр Баянхонгор аймгийн архидалтыг ярихын тулд хүчин, БЗХӨ-аар улсдаа тэргүүлдэг хэмээн зарласан нь мөрөөрөө амьдарч байгаа иргэдийн хувьд тааруу мэдээ боллоо.

Уг асуудлыг шулуухан олон нийтийн сүлжээгээр зарласан шигээ архидалтыг зогсоож, хормойн явдлуудыг хумиж
чадахгүй бол нутгийн нэр сүрийг гутаасан үйлдэлдээ хариуцлага үүрэхээс өөр аргагүй юм.
Д.Мөнхсайхан: Улсын хэмжээнд БЗХӨ-өөр тэргүүлдэг, хүчин, хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг, үйлдэгдсэн гэмт хэргүүд нь эрүүгийн хамгийн хэрцгий балмад шинжтэй ийм нөхцөл байдал Баянхонгор аймагт архитай холбоотойгоор жил ирэх тусам ихсээд байна!!! Ийм муухай, хүнд хэцүү үр дагавартай Архидалтыг таслан зогсоохын тулд томоохон ажил, арга хэмжээг эрчимтэйгээр үе шаттайгаар бид эхлүүлж байна. Та бүхэн маань тулах, түших багана маань болж манлайлан оролцож өгнө үү.
Ажлын цагаар архи дарс хэрэглэсэн, ажлын бус цагаар хууль журам зөрчсөн, ар гэртээ асуудал тарьсан, цагдаагийн байгууллагад архитай холбоотой асуудлаар бүртгэгдсэн байх юм бол төрийн албан хаагчийг ажлаас албан ёсоор шууд чөлөөлнө. Тэр албан хаагчийг өмөөрсөн, өнгөрөөсөн, асуудлыг нуун дарагдуулсан удирдлагуудад адилхан хариуцлага тооцоно гэдгийг хатуу анхааруулья. Үүнд нам төр,найз нөхөд, дарга цэргийн харилцаа хамгаалал ямарч хамаагүй.
Та бидний ойр дотны бүхнийг алхам алхамаар үгүй хийж байгаа энэ архи гээч зүйлтэй ингэж л тэмцэхгүй бол хичнээн мянган сайн сайхан зүйл хийгээд Баянхонгорын ирээдүйд гэрэл харагдахгүй нөхцөл байдал үүсэх нь. Иймээс энэ санаачлага ажилд маань төрийн албан хаагч та бүхнийг манлайлан оролцохыг чин сэтгэлээ хүсч байна гэжээ.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Д.дэлгэрмаа

 

[66.181.161.68]

 

2020-08-15 02:08:04

Маш зөв....ернь төрийнхөн маш их архиддаг.согтуу ажил дээрээ ажилаа хийж байдаг .архитаы ямар ч орчин эрүүл бус үйл явдал гардаг гэж боддог...архигүй ажилтай орлоготой эрүүл эерэг орчинг бий болгохсон...маш зөв алхам....ажил хэрэгч энэ мэт ажилуудаа зоригтой тууштай далайцтай тасралтгүй хэрэгжүүлээрэй. Амжилт



Сэтгэгдэл үлдээх