<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Өөрийн буруугаас гэмтлээ хүндрүүлчихээд эмч рүү дайрах эрх байхгүй

2020-08-14 17:35 695

Нэг иргэн зүүн шилбэнийхээ 2 ясаа хугалсны дараа мэргэжлийн байгууллага, эмчид хандалгүй өөрсдөө чиг тавьж 10 хоноод хөлөө үхжүүлжээ.

Уламжлалт арга барилаар өөрийгөө эдгээнэ гэсэн болчимгүй үйлдэл нь хүндэрсний дараа эмнэлэгт ханджээ.

Шинжлэх ухаан техник технологи хөгжсөн эрин зуунд амьдарч байгаа атал иргэд өөрийнхөө эрүүл мэнддээ тавих анхаарал сулаас ийм болж байгааг мэргэжлийн эмч анхааруулж байна.

Энэ талаар нэгэн эмч хэлэхдээ "Иргэд өөрсдийгөө ийм болгочихоод дараа нь эмч эмнэлэгийн ажилчид руу бурууг өгч дайрдаг шүү дээ. Одоо төр засаг нь эмч эмнэлэгийн ажилчидаа шорон руу түлхсэн хууль баталж байна .Хаана байна тэр 70, 80 сая төгрөг чинь. Бид чинь тэр баячуудын нэг оройны шоуны мөнгөнд ч хүрэхгүй цалингийн төлөө цаг наргүй, нойр хоолгүй зүтгэж, зээл авч үр хүүхдэдээ байр авч өгөөд 60 нас хүртэл барьцаанд орчихсон үхэж болохгүй амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүс" гэжээ


Сэтгэгдэл үлдээх