<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

THE HU: ХОНГОРЫН ХҮҮ ДЭЛХИЙН ТАЙЗЫГ ЭЗЭГНЭЖ БАЙНА

2019-06-09 12:04 3502
Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн талаар эд шуугиж байна. Тэгвэл тус хамтлагийн гишүүн, морин хуурч Батжаргалын Энхсайхан Баянхонгор хотод төрж өссөн нэгэн. Тэрбээр багаас аймгийн Хүүхдийн Тэмүжин театрт морин хуурын дугуйланд явж, улс, Олон Улсын чанартай тэмцээн уралдаанд нутгийнхаа нэрийг гаргаж явжээ. Тэгвэл түүний амжилтын түүхэнд нэгэн шинэ хуудас эргэж хонгорын хүү дэлхийн тайзыг эзэгнэх болсон нь энэ юм. 


Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 4-нд аялан тоглолтоор Европ тивийг зорьсон.  “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлжээ.


Герман улсын таван хотод хийх тоглолтын билет тэр дороо л ууссан сурагтай. “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ийн  “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтжээ. Энэхүү дуу нь "Billboard Chart"-ийн  22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.


Тус хамталгийн ахлагч Ц.Галбадрах, гишүүн Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын үндэсний хөгжмийн гол дөрвөл гишүүн бий. Арын цахилгаан хөгжмийн гишүүд нь тусдаа байдаг аж. Товшуур, морин хуур бол монгол үндэстний гол хөгжим шүү дээ. Хуучир, шанз, ятга гээд бусад хөгжим байгаа. Үүнийг бол Хубилай хааны үед ордонд нь оркестра болгоод тоглодог байсан, Монголоос үүдэлтэй гэдгийг продюсер Б.Дашдондог онцолжээ. 

Монголын алдарт “The Hu" хамтлагийн анхны пянз худалдаанд гарчээ. Тэдний анхны пянзанд алдартай хит дуу болох "Wolf totem", "Yuvu yuve yu" тэргүүтэй нэг талдаа хоёр нийт дөрвөн дуу багтаж буй ажээ.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


tumurbaatar N

 

[66.181.161.95]

 

2019-06-13 08:06:52

saihan b mongol gantshan urlagaar bish buh zvileere delhiid mandan badrah uchirtai sain vils delgertvgei mongol uls mandan badrag


Sara Nara

 

[83.248.16.8]

 

2019-06-09 21:06:47

Amjilt husie


Sara Nara

 

[83.248.16.8]

 

2019-06-09 21:06:47

Amjilt husie


Sara Nara

 

[83.248.16.8]

 

2019-06-09 21:06:47

Amjilt husie


Эдо

 

[202.179.24.187]

 

2019-06-09 12:06:08

Жинхэнэ Монгол рок Монгол орныг дэлхийд дахин шуугуулихнээ. Чингэсийн үр сад дэлхийг монгол урлаг Монгол соелоор байлдан дагуулж байна .


Монгол

 

[37.201.214.186]

 

2019-06-09 09:06:13

Энэ чинь л Монголчуудын бахархал Од гэдэг чинь шүү дээ АМЖИЛТ....Монголд бдаг нам дарганцаруудын бөгсийг долоогч хаяанаасаа гардаггүй Монголчуудыгаа шулагч одонцнор биш


Би

 

[66.181.188.238]

 

2019-06-09 07:06:20

Баг, хамтлагаараа л амжилтын тѳлѳѳ гараагаа дѳнгѳж эхлүүлж байгаа шүү дээ.


Амжилт залуусаа

 

[66.181.161.52]

 

2019-06-09 05:06:22

https://m.facebook.com/story.php?story_fbid=1863586970408120&id=100002705042317


https://m.facebook.com/story.php?story_fbid=1863586970408120&id=100002705042317

 

[66.181.161.52]

 

2019-06-09 05:06:02

Мундаг залуус.



Сэтгэгдэл үлдээх