<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Шинэ Засаг дарга ажлаа архидалттай тэмцэхээс эхэллээ

2020-08-12 13:49 1155
Баянхонгор аймгийн ИТХ-ын XX хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшин дэмжигдээд буй Долгорсүрэн овогтой Мөнхсайханы товч намтрыг хүргэж байна.
Долгорсүрэн овогтой Мөнхсайхан нь 1977 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийг 1994 онд, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
2000- 2001 онд Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
2001 – 2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч
2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ний салбарын захирал
2007- 2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
2012 – 2018 онд “Их Богд зам” ХХК-ний захирал
2018 – 2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ний Санхүүгийн газрын захирал
Нам, олон нийтийн байгууллагад ажилласан байдал
1998 онд МАН-ын гишүүн
2000 – 2005 онд Аймгийн АСЗХ-ны тэргүүлэгч
2005 – 2010 онд Аймгийн АСЗХ-ны тэргүүн
2010 – 2016 онд Аймгийн намын хорооны тэргүүлэгч
2017 оноос одоог хүртэл МАН-ын бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
2012 – 2016 онд Аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүн
Гавъяа шагнал
МАСЗХ-ны “Алтан од”
МАН-ын “Хүндэт дэвтэр”
МХГ-ын “Тэргүүний ажилтан”
Ял шийтгэл эдэлж байгаагүй.