<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Улсын үзлэгт Баянхонгор аймаг тэргүүллээ

2020-04-03 17:21 353

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар шагналыг гардууллаа.


Төр, засгийн дээд байгууллага, яамд /27 байгууллага/аас Улсын Их Хурлын Тамгын газар 96.37, агентлагууд /26 байгууллага/аас Цагдаагийн ерөнхий газар 98, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд/45 байгууллага/аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 96.62, аймгууд /21 аймаг, байгууллага/аас Баянхонгор аймаг 98.5, Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд /32 байгууллага/аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 97.25 хувьтай дүгнэгдэж, тус тус тэргүүн байр эзэлсэн байна.

Тэргүүн байрын шагналаа Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг нар  гардаж авлаа.


Сэтгэгдэл үлдээх