<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“ТҮҮЧЭЭ БАЯНХОНГОР” 4 ДЭХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2018-12-27 11:57 608


Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар нарын дэмжлэгтэйгээр  Улаанбаатар хотноо сурч, ажиллаж, амьдарч буй баянхонгорчуудын дунд жил бүр болдог “Түүчээ Баянхонгор” шинэ жилийн цэнгүүн амжилттай боллоо.


Энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнд хонгор нутгийн нийт 400 гаруй иргэд оролцжээ. Тэдэн дунд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, тус аймгийн бизнес эрхлэгч, төрийн өндөр албанд ажиллаж буй албан тушаалтан, урлаг, спортын алдартнууд олноор цугларсан нь уг шинэ жилийн цэнгүүний нэр хүнд, зохион байгуулалт өндөр түвшинд болсныг илтгэж байлаа.


Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2018 оны шинэ жилийн цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ Баянхонгор аймагт 2018 онд 50 тэрбум төгрөгийн 40 ажил, арга хэмжээ хэрэгжсэнийг дурдаад 2019 онд 90 гаруй тэрбум төгрөгийн 46 ажил, арга хэмжээ хийгдэхийг онцолж байлаа. Тэрээр цааш нь хэлэхдээ тус аймагт хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа нь Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хүч, хөдөлмөр гэдгийг тодотгож байв.


Энэ жилийн шинэ жилийн арга хэмжээний үеэр 2018 оны шилдгүүдээ тодруулсан байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн 2018 оны спортын шилдэг хүнээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, Улсын харцага Н.Золбоо, шилдэг бизнесмэнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төөгий Такс ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин, шилдэг улстөрчөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Зээлийн батлан даалтын сангийн захирал Б.Батбаяр, эрүүл мэндийн салбарын шилдэгээр А.Баттулга, урлагийн салбарын шилдэгээр Д.Нямжав, шилдэг оюутнаар Д.Отгонжаргал нар тус тус шалгарчээ.

 


Сэтгэгдэл үлдээх