<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ШИНЭ ОНОО ӨРГҮЙ УГТАЦГААЯ

2018-12-27 13:15 757


2018 оны 11 сарын 31-ний байдлаар Баянхонгор-Чандмань компани 733836 м3 ус олборлож, 513685 м3 бохир ус татан зайлуулжээ.  Энэ хэрэглээг Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуй нэгж, орон сууцанд оршин суудаг 3000 орчим айл өрх хийссэн байна. Дээрх үйл ажиллагаануудтай холбоотой багагүй зардал гардаг аж.  Тухайлбал гүний усыг олборлож татаж айл өрхийн шугамад хүргэх үйл явцад жилд дунджаар 120  сая төгрөгийн цахилгаан хэрэглэдэг тооцоо гарчээ.

Харамсалтай нь орон сууцны зарим айл өрх хэрэглэсэн усны мөнгөө төлөхгүй удаах явдал нэмэгдсээр байгаа аж. Хэрэв гэр хороололд мөнгөө л төлөхгүй бол усгүй, ундгүй сууна шүү дээ. Тиймээс амьдралын эх ундарга болсон усны мөнгөө цаг тухайд нь тогтмол төлдөг дадлыг хэвшүүлэх нь чухал юм.

Баянхонгор-Чандмань компанийн хэрэглээний төлбөрийг авах касс Эрчим хүчний Хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр энэ сарын 17-ноос эхлэн ажиллаж байгаа аж. Мөн амралтын өдрүүдэд бүтэн цагаар ажиллаж байна. Тиймээс шинэ оноо өр төлбөргүй угтаж, хэрэглээний төлбөрөө төлхийг уриалж байна.

Төлбөрөө төлөх данс: Хаан банк  5225031142


Сэтгэгдэл үлдээх