<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Цахилгаан халаагуурыг хэрэглэхэд идвэхтнүүд чухал үүрэгтэй

2018-12-17 16:00 970

Агаарлын бохирдлоос үүдсэн олон сөрөг үр дагаварууд бидний эргэн тойронд гарсаар байгаа билээ. Эл сөрөг үр дагавар, утааг бууруулах чиглэлээр Баянхонгор аймагт цахилгаан халаагуурын үзэсгэлэн худалдааг эл чиглэлийн ААН-дтэй хамтран энэ сарын 22, 23-нд Баянхонгор хотноо зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэ талаарх мэдээллийг багийн идэвхтэн гишүүдэд аймгийн удирдлагууд өглөө.


Тус үйл ажиллагааг зохион байгуулахаар Засаг даргын орлогч Б.Батсуурь даргатай ажлын хэсэг байгуулагджээ. Аймаг  цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг 2 тарифт тоолууртай болгож утааг эрс багасгах зорилгыг өмнөө тавиад байгаа юм.

Одоогийн байдлаар 2 тарифт тоолуурт Баянхонгор сумын айл өрхийн 80 орчим хувь буюу 4500 гаруй өрх холбогдоод байна. Цахилгаан халаагуур нь  нүүрсний хэрэглээнээс үнийн хувьд хямд, цэвэрхэн, тохитой хэрэглээ гэдгийг цахилгаан халаагууртай айлууд батлаж байгаа юм.


Энэ зөв зохистой хэрэглээг Баянхонгортоо нэвтрүүлэх эхлэл ажил нь тус үзэсгэлэн худалдаа болоод байгаа ба аймгийн зүгээс 100 сая төгрөгийг гарган иргэдэд хөнгөлөлт үзүүлэх юм. Иймээс багийн идэвхтэнүүд удахгүй болох үйл ажиллагааг олон нийтэд сайтар мэдээллэж, сурталчилж өгөхийг Засаг дарга хүслээ.


Сэтгэгдэл үлдээх