<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ДУНДАРШГҮЙ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ-ДУНД ЗАХ ТӨВ НЭЭГДЛЭЭ

2019-06-07 11:47 901

Сүү цагаан идээ, махны худалдаа, тус тусын галлагаа бүхий хүнсний мухлагууд төвлөрсөн "Дэлгэрэх" худалдааны төв буюу олны хэлж заншсанаар "Дунд зах"-ыг шинэчлэн барьж ашиглалтад орууллаа.



Дунд зах худалдааны төвийн нээлтийн ажиллагаа энэ сарын 6-нд болж, Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдэд худалдаа, үйлчилгээний нэн таатай орчин, нөхцөл ийнхүү бүрдэж байна. 

Тус худалдаа үйлчилгээний барилга нь  28×48 харьцаатай 6 давхар ба нийт 5000 м2 худалдаа үйлчилгээний талбайтай. Барилгын хийц нь төмөр карказан , томоохон худалдааны төвүүдийн адил дэвшилтэт стандартаар баригдсанаараа онцлог. 


Худалдааны төв шилэн пасад, өндөр тааз, урсдаг шат, лифт бүхий орчин үеийн бүхий л шийдэл, стандартыг өөртөө багтаажээ.


Гурван талдаа хаалгатай, нэгдсэн харуул хамгаалалт, камер, галын дохиололтой, автомашины зогсоолтойгоор баригдаж буй барилгын нээлтэд Баянхонгор аймгийн иргэд өргөн оролцож, шинэ тутам үүдээ нээн, үйл ажиллагаагаа эхэлж буй төвийг үзээд сэтгэгдэл өндөр байсан юм. 


Энэхүү худалдааны төв нь олон үндэстний хоолны газар төвлөрөхөөс гадна офисс, зочид буудлын зориулалт бүхий хэсэг ч бий. 


Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Amgalan

 

[66.181.161.2]

 

2019-06-09 14:06:31

Undur setgegdeltei ba languu heregtei ba



Сэтгэгдэл үлдээх