<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИД ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖЛЭЭ

2019-06-07 21:23 1712


Баянхонгор аймагт Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалт XVI наадам болж байна. Энэхүү наадамд эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос 20 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүргийн 1000 мэргэшсэн нягтлан бодогчид оролцож байна. Тэд хурд хүч, авхаалж самбаа сорьсон долоон төрлийн тэмцээнд ур чадвар, ухаан бодлоо уралдуулан өрсөлдөнө.


Энэхүү уламжлалт XVI наадмын хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Баянхонгор аймаг дах салбар зөвлөлийн дарга Э.Энхбат болон тус салбарын санаачилгаар  салбар салбарын шилдэг ажилчин, малчин есөн залуу гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэрийг гардууллаа. Гэрийг Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, засаг даргын орлогч М.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшин, Баянхонгор аймаг дах салбарын дарга Э.Энхбат, аймгуудын мэргэшсэн нягтлан бодогчдын салбарын дарга нар гардуулав.


Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Тогтохбаяр

 

[103.212.119.144]

 

2019-06-11 12:06:30

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын 16 дугаар их наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан ММНБИ ийн Баянхонгор салбар, нийт гишүүд дэмжигчдэд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе.


зочин

 

[150.129.140.19]

 

2019-06-11 11:06:08

Гэр авч байгаа залуус нь иччихжээ хѳѳрхий минь! Ззавал жагсааж байгаад зурагтаар гаргах хэрэг байдаг л юм байхдаа?


Н.Юмжирмаа

 

[202.126.89.139]

 

2019-06-11 09:06:15

Сайхан үйлс хийсэн мэргэжил нэгт нөхөддөө баяр хүргэе. Мундаг шүү.



Сэтгэгдэл үлдээх