<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 50 ИРГЭНД ҮНЭГҮЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

2019-07-09 11:19 289

Уламжлалт Анагаах ухааны "Ган зүү" эмнэлгийн хамт олон Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 50 хүнд эмчилгээ үнэ төлбөргүй хийж өгч байна.


Өнөө цагт эрүүл мэндийн нарийн үзлэг оношлогоо, түүнийг дагасан эмчилгээг үнэ төлбөргүй авах бараг л боломжгүй. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл хомс байдаг тул тэдний хувьд бүр ч хэцүү байдаг. 

Тэгвэл Ж.Ганзул захиралтай "Ганзүү" эмнэлгийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй 50 иргэнд тусламжийн гараа сунгаад байна. Тэдний 25 хүнийг Баянхонгор аймагт нийт зургаан сая 250,000 төгрөгийн эмчилгээ хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эхний 5 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. 

Мөн "Ган зүү" эмнэлгийн Улаанбаатар хот дахь салбарт нийт 16 сая төгрөгийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хийж эхлээд байна.  Улаанбаатар хотноо эхний таван хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Хэвтэн эмчлүүлж буй иргэд эмчилгээний үр дүн маш сайн байгаагаа илэрхийллээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр байдаг гэдгийг тодотголоо.  

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Тамжидмаа

 

[202.126.89.241]

 

2019-07-09 11:07:02

Тийм шүү эхний 5 хүн орон нутагт дараагийн 5 хүн Улаанбаатар хотын "ганзүү:Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Эмчилгээ үйлчилгээ маш сайн байна.Ганзул эмч маань манай Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ.тай хамтран ажиллахаар болсонд маш их талархаж байна.



Сэтгэгдэл үлдээх