<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

НААДМЫН ЧИМЭГ: УЛСЫН БАЯР НААДАМД ХОНГОР НУТГИЙН ХАРВААЧ Л.БАТТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ

2019-07-09 19:33 748


Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, улсын баяр наадам уламжлал ёсоор халх сур харваагаар эхэллээ.


Энэ жилийн өсвөрийн сурын наадамд улс орны өнцөг булан бүрээс гурван насны ангилалд 200 гаруй өсвөрийн харваачид төв цэнгэлдэхийн сурын асарт алтан шар зурхайдаа цэц мэргэнээ сорихоор цуглажээ. 

Уг хаврааны 15-17 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын IV багийн харъяат Лодоншаравын Баттулга оролцож түрүүллээ. Тэрбээр 65 метрт 32 сум тависнаас 28 онож ийнхүү энэ жилийн баяр наадмаар нутгийнхаа нэрийг улсын наадамд цуурайтуулж байна. Ингэснээр Л.Баттулга Монгол Улсын Идэр мэргэн цолны болзлыг хангалаа. Өмнө 2017, 2018 онуудад мөн улсын баяр наадамд оролцож мөнгөн медаль хүртсэн амжилтыг гаргаж байжээ.


Л.Баттулга нь сурын спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Нум,сум хүн гурав нэг болж байж оноо ирдэг хэмээн сурын спортынхон ярьдаг. Тэгвэл Л.Баттулгын хувьд энэхүү нэгдлийг өөртөө бий болгож, аймагтаа бэлтгэлээ базаажээ. Өөрөөр хэлбэл сурын спортод хичээл зүтгэлтэй, ёс зүйтэй, уйгагүй байж чадвал хаана ч байсан богино хугацаанд амжилт гаргаж болдгийг тэрээр нотлов.

Түүний анхны багш нь сурын спортын мастер, Харч-Өөл ХХК-ын харваач С.Баттулга аж.

Энэ жилийн наадмын өсвөрийн харваачдын 15-17 насны эмэгтэйчүүдийн ангилалд Л.Баттулгатай хамт Баянхонгор аймгаас Мөнхжин ирж харвасан. Тэрбээр тавдугаар байрын төлөө товх харваа хийж улмаар наадмаа өндөрлүүлжээ. 

Б.БАТ

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Batdulam

 

[66.181.161.31]

 

2019-07-15 15:07:07

Mundag dvvdeen bayr hvrgie ulam ih amjilt gargarai mundag shvvv


Batdulam

 

[66.181.161.31]

 

2019-07-15 15:07:06

Mundag dvvdeen bayr hvrgie ulam ih amjilt gargarai mundag shvvv



Сэтгэгдэл үлдээх