<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ, ХЯНАЛТЫН ЦЭГТ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ МОРЬДЫГ УРАЛДУУЛАХГҮЙ

2019-07-22 21:34 962


Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Хангайн бүсийн хурд-2019 даншиг наадам долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болохтой холбоотойгоор Баянхонгор аймаг дараах шийдвэрийг гаргажээ.

Тус даншиг наадамд уралдах морьд болон Баянхонгор аймаг болон тус аймгийн нутгаар нутгаар дайран өнгөрч бусад аймаг, сум, бүсийн наадамд уралдахаар явж буй морьдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахаар болж байна. Учир нь Баянхонгор аймаг нь Монгол Улсын малын гоц халдварт өвчингүй эрүүл бүсийн нэг юм.

Хяналтыг тавихдаа мал, амьтны гоц халдварт өвчний голомттой бүс нутгаас хурдны болон үржлийн чиглэлээр мал, амьтан худалдан авсан эсэх, мал эмнэлгийн гэрчилгээтэй мал, амьтныг тээвэрлэж байгаа эсэх, мал эмнэлгийн хяналтын цэгүүдээр дамжин өнгөрсөн эсэх, үүгээр дамжин өнгөрөхдөө тээврийн хэрэгсэлдээ халдваргүйжүүлэлт хийлгэсэн эсэх, тээвэрлэж буй мал, амьтныг ямар зорилгоор хаана хүргэх зэргийг бүртгүүлж авах юм. Энэхүү хяналт тавих шийдвэрийг аймгуудыг холбогдох газруудад хүргүүлжээ.

Хэрэв мал эмнэлгийн гэрчилгээгүй, хяналтын цэгүүдэд бүртгүүлээгүй, ариутгал хийлгээгүй бол Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт нэвтрэх, улмаар “Хангайн бүсийн хурд- 2019”-д оролцох боломжгүй болохыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга хэллээ. 


Сэтгэгдэл үлдээх