<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“САЙН ДУРЫНХНЫ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ БОЛЛОО

2019-08-14 15:43 234


Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын  "Баянхонгор – 2"  орон нутгийн хөтөлбөртэй хамтран иргэдийн оролцоог хүүхэд хамгаалал, орон нутгийн хөгжлийн чиглэлээр нэмэгдүүлэх,  сайн дурынхныг удирдах, зохион байгуулах, хөгжүүлэх арга зүйг эзэмшүүлэх, орон нутгийн салбар хоорондын түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх сургалтыг 2019 оны 07 сарын 22- 23 өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба,  залуучуудын зөвлөл, Баянхонгор сумын ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХХҮГ, ГБХЗХГ, Гадаад харилцаа аялал жуулчлалын алба, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, БСУГазар, төрийн бус байгууллагын төлөөлөл 35 хүн оролцов.

Сургалтаар олон нийтийг зохион байгуулан ажиллах  замаар үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааг орон нутагтаа хөгжүүлэх боломжоор хангах асуудлуудыг хөндөн орон нутгийн ялгаатай хэрэгцээ бүхий сайн дурын үйл ажиллагааны мэдээлэл, салбар бүр сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэн хамтран ажиллах боломж нөөцөө тодорхойлж орон нутагт сайн дурынхны ойлголт үйл ажиллагаа нөхцөл байдал, үзэл баримтлал, үндсэн ойголт, үйл ажиллагааны менежментийн талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

 


Сэтгэгдэл үлдээх