<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Гурван өрхийг гэртэй болгожээ

2019-10-28 12:08 333

Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Ж.Мөнхсоёлын санаачилгаар Хангайн бүсийн хотуудын "Туршлагаа солилцож, хамтдаа хөгжье" уулзалтыг Баянхонгор хотноо зохион байгууллаа.


Уулзалтад Чингис, Цэцэрлэг, Арвайхээр, Даланзадгад, Булган, Мөрөн, Баянхонгор хотуудын удирдлага албан хаагчид оролцсон бөгөөд туршлага солилцох уулзалтаас гадна урлаг соёл, спортоор өрсөлдөж, сайн үйлсийн аянд нэгджээ. Нийтдээ 170 гаруй албан хаагч өрсөлдсөн тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Баянхонгор хотын албан хаагчид тэргүүлж, Арвайхээр, Мөрөн хотынхон удаалсан байна.

Уулзалтад оролцсон долоон аймгийн төрийн албан хаагчид мөн үеэр нэгдэж, Баянхонгор хотын гурван өрхийг өргөө цагаан гэртэй болгожээ. Тодруулбал, Гуравдугаар багийн иргэн, хөгжлийн бэршээлтэй эхийгээ асран хамгаалдаг Б.Бат-Эрдэнэ, тавдугаар багийн иргэн, орон гэрээ түймэрт алдсан Б.Өлзий-Орших, нэгдүгээр багийн иргэн, өрх толгойлсон эмэгтэй н.Энхжаргал нар ийнхүү өргөө гэртээ болсон байна. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн "Дэлгүүрүүдийн холбоо"-ны гишүүд орон гэрээ түймэрт алдсан Б.Өлзий-Оршихын гэр бүлд 900 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


зочин

 

[202.179.31.78]

 

2019-10-28 04:10:32

Баянхонгорт орон гэргүй хүмүүс ийм их байдгиймуу ? ламын гэгээний хишиг энэ тэр гээл тэр их гэр хааччихдагийн бэ



Сэтгэгдэл үлдээх