<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТОЙРГИЙНХОО АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2019-01-22 11:55 169

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бэгзсүрэнгийн Энхтүвшин сар шинийн босгон дээр тойргийнхоо өндөр настнуудад гарын бэлгээ хүргүүллээ.


Нийтдээ 10 тонн гурил, хүн бүрт эмнэлгийн анхан шатны тусламжийн хайрцгийг аймгийн төвийн зарим багийн өндөр настнуудад өгчээ.


Тэрээр гадаадад томилолттой байгаа тул түүний гарын бэлгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь гардуулж, ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.


Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшингийн энэхүү сайн үйлсийн ажил мөн хөдөө сумдад үргэлжилж, гарын бэлэг алс буйдад аж төрж буй ахмадуудад хүргэгдээд эхэлжээ.




Сэтгэгдэл үлдээх