<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Г.БАТЖАРГАЛ: Бид юун дээр алдаад байна вэ?

2019-01-28 13:17 233

ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛЫН  ТАВЬСАН “ҮР ДҮНД ТЭМҮҮЛСЭН МАНЛАЙЛАЛ” ИЛТГЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Нэгдүгээрт: Бид эдийн засаг тал дээр түлхүү анхаараад нийгмээ бүхэлд нь оюун санааны хувьд нь хөгжүүлэх хүчирхэг болгох арга хэмжээг орхигдуулаад байна. Баянхонгор аймгийнхан нийт ард иргэдийн нэгэн гэр бүл гэж үзвэл нийгмийн орчин нь  . .... байгаль орчин нь цөлийн утаа тоосонд дарагдсан өрхийн гишүүд нь идэвх удаан зорилгогүй өмнөө тавьсан зорилго тэмүүлэлгүй нэг баг нэг хамт олон гэсэн сэтгэлгүй зөвхөн амиа борлуулж довоо шарлуулсан тодорхойгүй аж төрх амьдарч байна.

Хөгжил хэзээ бодиттойгоор эргэх вэ? Гэвэл нийт олноороо нэгдмэл санаа зорилготой, тавьсан зорилготой түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй дугарвал дуу нэг болж байж өөрөөр хэлбэл оюун санааны хувьд нэгдэж байж хүчирхэгжиж хөгждөг.

Нийгэм бүхэлдээ манлайлагч бие хүн хүчирхэг бодлоготой хүсэмжилж байна. Тэгвэл та бид төрөөс сонгогдож томилогдсон манлайлагч байж чадах эрхийг нь авсан удирдагчид! Дор бүрнээ би нийгэм хамт олныхоо манлайлагч байж чадаж байна уу гэдэгт дүн шинжилгээ яаралтай энэ үүргээ хэрэгжүүлж эхлэх цаг нь болжээ. Дор бүрнээ зангарагтай байя, хариуцлагатай байя, шударга байя, зангараг гэдэг нь бусдыг араасаа дагуулах өөрийн бодлогодоо хөтлөх удирдан манлайлах ур чадвар болохоос бусдыг дарамталдаг, үл тоомордог арга барил биш шүү гэдгийг анхааруулж хэлье!

Хоёрдугаарт: Монгол Улсын Засгийн газрын удаа дараа тогтоол шийдвэр гаргаж төрийн байгууллагуудын хэмжээнд сахилга хариуцлагыг сайжруулах, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнд дээшлүүлэхийг зорьж Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар гаргаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа ч өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалтгүй хэрэгжүүлдэг оны эхнээс анхааралгүй явсаар цаг нь тулахаар ор нэр төдий хэрэгжүүлсэн болж оноо авахыг ур тал болгодог.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан даалгаврын биелэлтийг заалт бүрээр тооцоогүй.
Шалгалтын явцад дээрх сумуудад илэрсэн зөрчлүүд нь төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг дагаж мөрддөггүй, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, архидан согтуурахтай тэмцэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилт хангалтгүй.

-       Албан хаагчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэдэг гэсэн боловч эвдрэл гэмтэлтэй, засварлаж янзлах арга хэмжээ огт аваагүй, цагийн бүртгэлийн дэвтрийг батлагдсан маягтын дагуу бүртгэгддэггүй, түүнд тавих хяналт сул

-       Байгууллагын гадна болон дотор байрлуулсан камержуулалтын системийг их бүрнээр нь ашиглаж мэддэггүй, удирдах албан тушаалтан хугацаатай болон хугацаагүй гаргасан төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт түүний ажлын үр дүнг тооцож ажилладаггүй.

-       Архив болон бичиг хэргийг хөтлөлт эмх замбараагүй, алба хаагчдыг ээлжийн амралттай байх хугацаандаа сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх талаар албан хаагчдаас баталгаа гаргаж, хэзээ орох, хаашаа явсан талаар эргэж хяналт тавьж ажилладаггүй

-       380вт цахилгааны шит болон цахилгаан тоног төхөөрөмжид аяга зайлуулагч /газардуулагч/ хийгдээгүй ил задгай цахилгааны утаснууд хуучирч муудан шалбарсан, аврах гарцын схем зураглал, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, анхааруулах болон сануулах, хориглох тэмдэглэгээ стандартын дагуу байрлуулаагүй

-       Галын хор, элс, хүрз зэрэг анхан шатны багаж хэрэгсэл дутмаг, байгууллагын галын аюулгүй байдлыг бүрэн хангагдаагүй

-       Төрийн албан хаагч нар тушаал, шийдвэр гаргахдаа үг үсгийн алдаатай, утга найруулга нь ойлгомжгүй, хуулийн заалтыг бүрэн ашиглаж мэддэггүй

-       Удирдах албан тушаалтнууд албан хаагч нартаа хууль ёсны шаардлага тавьж чаддаггүй, албан хаагч нар нь тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, бие биендээ найдаж төрийн ажлыг салгардуулдаг зэрэг нийтлэг ноцтой зөрчил дутагдлууд илэрсэн болно.

-       Мөн шалгалтад хамрагдсан сумдаас Бөмбөгөр сумын 2 дугаар багийн засаг дарга Нацагбатын Пүрэвсүрэн, 3 дугаар багийн засаг дарга Рэгзэндмаагийн Бодьжаргал, дунд сургуулийн галч Жигжиддоржийн Батбаяр, эрүүл мэндийн төвийн галч Дорливийн Мөнхбаатар зэрэг албан хаагч нар зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасагт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа нь тогтоогдсон.

Нийт сумдын удирдлага, төрийн байгууллагуудын дарга эрхлэгч нарын нийлэг алдаа дутагдал нь байгууллагын аюулгүй байдалд анхаардаггүй, Монгол улсын Засгийн газраас гаргасан дээрх албан даалгавар, тогтоолыг хэрэгжүүлэх талаар ерөнхий байдлаар хандаж нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байгууллага тус бүрт хэрэгжүүлэн ажилладаггүй зөрчил байна.

Гуравдугаарт: 2018 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг авч үзвэл нийт 581 гэмт хэрэг гарч өмнөх оноос 3 хувиар өссөн байна. Үүнд

-       Хүнд гэмт хэрэг 133 гарч 54,6 хувиар өссөн

-       Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21 гарч 62 хувиар өссөн

-       Иргэдийн өмчийн хулгай 169 гарч 37 хувиар өссөн

-       Залилах гэмт хэрэг 35 гарч 1,5 дахин өссөн

-       Тээврийн хэрэгслийн хулгай 32 гарч 60 хувиар өссөн байгаад дүгнэлт хийх цаг нь болсныг илтгэж байна.

Захиргааны арга хэмжээ авагдсан хүмүүсийн судалгаанаас харахад 2018 онд аймгийн хэмжээнд нийт 21188 хүнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан нь 2017 оноос 74 хувиар өссөн байна. Хэдийгээр зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн нь урьд өмнө байгаагүйгээр зөрчлийн тоо ихсэхэд нөлөөлсөн ч дээрх зөрчилд төрийн албан хаагчид холбогдох асуудал тасрахгүй байна.

Зөрчилд холбогдсон төрийн албан хаагчдын судалгааг харахад

Нийт зөрчилд холбогдогч

94

Удирдах албан тушаалтан

12

Төрийн захиргааны албан хаагч

12

Төрийн тусгай албан хаагч

31

Төрийн үйлчилгээний албан хаагч

39

 

Удирдах ажилтнуудаас

-       Сумын Засаг дарга-2

-       Сумын ИТХурлын дарга 1

-       Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга 1

-       Сургуулийн захирал 3 төрийн албан хаагч хуулийн даргуу арга хэмжээ авагдсан байна.

Дөрөвдүгээрт:Төрийн байгууллагуудын удирдлагуудын түвшинд санхүүгийн тайланд Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас 2018 онд гүйцэтгэлийн 8, нийцлийн 5 аудитын хийж санхүүгийн тайлангийн аудитаар 227 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргасныг товч танилцуулъя.

2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар аймгийн төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланд нийт 2,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсний дийлэнх хэсэг нь хууль, тогтоомжийн хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлагнахтай холбоотой ба нийт 227 байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарийн үйл ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна.

Аймгийн СТСХэлтсээс энэ тал дээр дүгнэлт хийж 2018 онд байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарын ур чадвар, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулан ажилласны үр дүнд 2018 онд хийгдсэн гүйцэтгэлийн аудитаар төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөө, хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод хяналт хариуцлагатай холбоотой 5,1 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан байна.

Нийцлийн аудитын зөрчлийн дийлэнх хэсэгт нь сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой зөрчлүүд байна.

Жил бүр өсөн нэмэгдэж байгаа Улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа зарим төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий агентлагуудын ажлын уялдаа хангалтгүй, хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд явцын хяналт тавьж зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдоггүй, мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагагүйгээс шалтгаалж үр дүн муутай, чанаргүй болж байна.

Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамжаар хийгдэж байгаа аудитаар илэрч байгаа зөрчлүүдийн агуулгаас үзэхэд зарим нэг агентлагийн удирдлагын хариуцлагагүй байдал, хяналт шалгалтын ажилд санаатай, санамсаргүйгээр саад хийдэг, ажилтнууд нь санхүүгийн баримтаа олдоггүй, ажлаа үнэн зөв, бүрэн танилцуулдаггүй зэрэг явцуу, зан хандлага нь аймаг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүн гарахгүй байгаа мэт буруу ойлголтыг төрийн аудитын төв байгууллага болон олон нийтэд төрүүлэх үндэс болж байна.

Үндэсний аудитын газраас төсвийн байгууллагын сахилга хариуцлагыг сайжруулах зорилтын хүрээнд зөрчил бүр хариуцах эзэнтэй, түүнд нь хариуцлага тооцогддог байх зарчмыг 2017 оноос баримтлан ажиллаж 2017 онд 7 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ тооцсон бол 2018 он 24 болж өссөн байна.

Баянхонгор аймгийн төсөв жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь таатай үйл явдал ч хэлтэс, агентлаг, төсөвт байгууллагын удирдлага та бүхэн ажилдаа хариуцлагатай сахилга баттай хандаж 2019 оны батлагдсан төсвийг хуулийн дагуу үр ашиг, үр нөлөөтэй зарцуулж, аймгийн эдийн засагт дэмжлэг болохуйцаар үр нөлөөтэй зарцуулж, аймгийн эдийн засагт дэмжлэг болохуйцаар үр дүнтэй ашиглах хэрэгцээ шаардлагатай байна.

Аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар нилээдгүй барилга байшин баригдаж байгаа ч сумдын засаг дарга нар өмч хөрөнгө хариуцсан албан тушаалтныг анхнаас нь томилж ажиллуулах шаардлагатай байгааг анхааруулъя.

Эрхэм удирдах албан тушаалтнууд аа

Эрхэм төрийн албан хаагчид аа

2019 оны Монгол Улсын Засгийн газраас зарласан Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил -ийн ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх

Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагууд сумдын төрийн албан хаагчидтай хийх сургалт зөвлөгөөнийг аймгийн хэмжээний сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд туссанаас бусад тохиолдолд онлайн хэлбэрээр хийж байх, бусад тохиолдолд төрийн албан хаагчдын томилолт, замын зардлыг өөрөө хариуцах

Төрийн байгууллага тус бүр өөрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна жилийн ажлын төлөвлөгөөндөө улирал тутам шинийг санаачлан төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох арга хэмжээ авч ажиллах.


Эрхэм удирдлагуудаа!

Илтгэлд дурдагдсан ололт амжилтаа бататгаж алдаагаа засаж Хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх аймгуудын эгнээнд хүрэх бодлого зорилготой аймгийн ИТХ-ийн зарласан Хүүхдийн хамгааллыг өв тэгш хүмүүжлийн жил Монгол улсын Засгийн газраас зарласан Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд дараах ажил арга хэмжээг онцгойлон анхаар ч хэрэгжилтийг хангаж улирал бүр аймгийн ЗДТГ -ын Хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтэст тайлагнаж ажиллахыг үүрэг болгож байна.

Нэг.  Удирдлагын манлайлах хүрээнд

1.    Иргэдээ сонсох аян-ыг 2 удаа тусгайлан зохин байгуул! Эхнийхийг I улиралд багтаан зохион байгуулж тайлангуудаа тавьж хэлэлцүүл! Иргэдээс урьдчилан санал асуулгын хуудас тарааж саналыг нь ав!

Хоёр дахь удаагийн аянг 2019 оны 11 сард багтаан зохион байгуулж гарсан санал шүүмжлэлийн мөрөөр ямар ажил зохион байгуулсан тухайгаа тайлагна!   2020 онд ямар асуудал дээр анхаарах тухай санал ав! Гарсан саналуудыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар сумдын удирдлагуудаар тавигдах  асуудлыг аймгийн ЗДТГ хариуцаж IV сард багтааж хэлэлцүүл! Энэ ажлыг сумдын ЗДТГ-ын дотоод ажилтнаар ажил үүргийн хуваарьт тусгайлан оруулж өг!

2.    ХАӨМС -г амь оруул! үйл ажиллагаандаа байнга ашигла энэ сангийн мэдээлэл болон бусад, судалгаан дээр үндэслэн төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа өрх айлын иргэний судалгааг гаргаж тэдэнд тулгарч буй бэрхшээл хүндрэлийг үгүй болгох бодлого и/х системтэй явуул!

3.    Авилга хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах асуудлаас өөрийгөө болон өрөөл бусдыг ангид байлгах арга хэмжээг авч ажиллах.

4.    Төрийн албанд захирах захирагдах ёсыг бэхжүүлж нотолгоо гүйцэтгэлд үндэслэсэн   шагнал урамшуулал,  зэм шийтгэлийг тухай бүр нь хэрэгжүүлж ажилла! Төрийн алба бол  суудал бөглөдөг ажил албан тушаал биш төрийн нэр хүнд, нүүр царайны  илэрхийлэл гэдгийг ойлгуулж ажилла!

5.    Үргүй зардал ашиггүй хөрөнгө оруулалтыг  бий болсон төгрөг нэг бүрийг иргэдийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй ашигла!

6.    Иргэдийнхээ нас насны онцлогт тохирсон олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж аль болох завгүй байлгах аргах хэмжээ ав! Судалгаанаас харахад завгүй иргэд гэмт хэрэгт холбогдох чөлөө зав гардаггүй байна.

7.    Сум болгон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд иргэн бүр дагаж мөрддөг сумын дүрмийн төслийг боловсруулж иргэдээрээ хэлэлцүүлж сумын ИТХ-аар батлуулж ХЗДХЯ-нд бүртгүүлж хэрэгжилтийг нь зохион байгуулж ажилла!

8.    Сумынхаа ард иргэдийн амьдралын хэв маяг, ёс заншил, давуу байдал, ололт амжилтаа хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр дамжуулан нийтэд сурталчилж ажилла!

Хоёр Эдийн засаг санхүүгийн хүрээнд

1.    Оны эхнээс татварын орлогын төлөвлөгөөг нэр төрөл тус бүрээр нь биелүүлэх тал дээр онцгойлон анхаар.

2.    Сум орон нутгийнхаа эдийн засгийн бодит чадамжийг дээшлүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх, догонцож явдаг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болохын төлөө тодорхой санал санаачлага гаргаж ажилла!

Сумынхаа ИХТ-аар шийдвэр гаргуулж малын гаралтай түүхий эд борлуулах орлогод ногдох татварыг авдаг болох ажил арга хэмжээг зохион байгуул!

3.    Авто машин мотоцикл зэрэг бүртгэл дээр байдаг  боловч олон жил бүртгүүлээгүй ашиглагддаггүй тээврийн хэрэгслийн хасалтыг хийлгэж цэгцлэх арга хэмжээ ав!

4.    Төсвийн тухай шилэн дансны тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргадаг байршуулдаг болж хэвших.

5.    ОНХС-н хуулийн дагуу жил бүрийн 5 сарын 1-ний дотор сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд дээр санал авах эрэмбэлэх ажлыг зохион байгуулж хэвших.

 ГУРАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ЧИГЛЭЛЭЭР

1.    Хөдөө аж ахуйн тасаг, мал эмнэлгийн тасгийн бүтэц орон тоог мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх, нэн ялангуяа шинэ  баригдаж байгаа мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр онцгойлон анхаар ч  өрөө тасалгаа, тавилга эд хогшил тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлж бэхжүүлэх.

2.    Мал  амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарлигаар мал амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг эрс чангатгах иргэдийг мэдлэг мэдээллээр хангаж, малын тарилга туулга, вакциныг цаг тухайд нь хийж Эрүүл бус  статусыг үргэлжлүүлэн хадгалах.

3.    Тухайн сумын хэмжээнд үржилд ашиглагдаж байгаа бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн  байгууллагын мэргэжилтний хяналтад оруулсан байх.

4.    Төрийн сүрэг хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж сумдын хэмжээнд малын нөөцийн төлөв байдлыг  тодорхойлох, үнэлэх, бэлтгэл ажлыг хангаж байх.

5.    Сумдад хэрэгжүүлэх боломжтой урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад бараа түүний эд, хүний нөөц хангалттай, эдийн засгийн хувьд үр ашигтай 5-аас доошгүй ажлын байр бий болгох боломжтой бичил, жижиг бизнесийн  3-аас доошгүй төслийг боловсруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлөөрөө хэлэлцүүлэн баталж 2019 оны I улиралд багтааж ХБХ-т илрүүлэх.

6.    Өвөлжилт, Хаваржилтыг амжилттай даван туулахад бүх нөөцийг чиглүүлж өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэн отроор яваа малчдаа эргэж тойрох тэдэнд эмнэлгийн болон төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдлээр яваа малчдад аливаа хууль бус дарамт шахалт учруулахгүй байх.

7.    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 223,278-р тогтоолуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган бодитой, үр дүнд хүрсэн ажил арга хэмжээг их зохион байгуулсан байх.

8.    Хөх сав канистергүй сум болох хөдөлгөөнийг өрнүүлж олон нийтийн оролцоотойгоор хөх савны хор нөлөөллийг сурталчилж хэрэглээг бууруулсан байх.

9.    Сум орон нутгийн хөгжлийн сангуудын эх үүсвэр тэргүүний малчдын дэмжлэг туслалцаатайгаар Илгээлтийн эзэн хөтөлбөрийг эрчимжүүлж 10-аас доошгүй өрхийг хонин сүрэгт шилжүүлснээр 80-аас доошгүй толгой малаар тус тус малжуулсан байх.

Дөрөвдүгээрт Боловсролын салбарт

1.    ЭЕШ-ийн дүн багш, сурагч нараас авч байгаа шалгалтын дүнг ахиул!

2.    Залуу багш нарыг сургаж дадлагжуулж сайн багш болгох үндэс суурийг нь тавь!

3.    ЕБС-ийн хичээлийн дотуур байр бүрийг дороо нойлтой халуун устай болгох арга хэмжээ ав

Тавдугаарт Эрүүл мэндийн салбарт

1.    Эрүүл мэндийн салбарын их гол үзүүлэлтийг ахисан түвшинд хүргэх бодлого зохион байгуулж арга хэмжээ авч ажилла.


Сэтгэгдэл үлдээх