<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Г.БАТЖАРГАЛ: ШУДАРГА ЁС, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, АЛДАА ДУТГАДАЛД ХАРИУЦЛАГЫГ ХАТУУ ТООЦДОГ БАЙХ ЁСТОЙ

2019-01-28 13:22 459
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА   ТӨРИЙН  УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгах, нэн ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж сайжруулсан түлшний үйлдвэр, дулааны цахилгаан станц, эмнэлэг, цэцэрлэг, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх,  уул уурхай, авто зам дэд бүтцийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах.

1.    Төрийн байгууллага бүр төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, ард түмний татварын мөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулдаг байдлыг таслан зогсоох, орон тоо хэтрүүлэх, онц шаардлагагүй байхад гадаад дотоодод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн автомашин унааг хувьдаа ашиглах шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх.

2.    Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй шударга, авилгагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх.

3.    Төрийн бодлого үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах.

4.    Төрийн ажлыг тунгалаг, олон түмний хяналтад байлгах зорилгоор төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ил тод нээлттэй болгож, нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх

5.    Төрийн албаны залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэн, ажлын ур чадвар, дадлага туршлага, ажилласан жилийг харгалзан шатлан дэвшүүлэхэд төрийн байгууллага бүр анхаарах.

6.    Батлагдсан орон тоо хэтрүүлдэг нийтлэг дутагдалд дүгнэлт хийх, 2019 онд төрийн бүх шатны байгууллагад чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хийж, албан хаагчдын чиг үүрэг, ажлын байрны давхардал, хийдгийг арилгах

7.    Төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсэн чиг үүрэгтэйгээ таарахгүй, давхардал хийдэлтэй байгааг нэн даруй захах.

8.    Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчих гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулах байдлыг таслан зогсоож бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох, хууль бус үйлдэл хийх үүрэг даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах энэ асуудлыг байгууллагынхаа дүрэм дотоод асуудалд тусгах


9.    Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгуулагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй уялдуулан хуульд заасны дагуу дахин боловсруулж, ажилтнуудын үр дүнгийн болон  хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулан муу ажилласанд нь харицлага тоодог байх .

10. Ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийх, ажлын байрны дэг журмыг чанд мөрдөн ажилладаг  болгох.

11.  Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажил цалгардуулсан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, бүрдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцож байх

12. Шатлан дээшлүүлэх мерит зарчмыг баримлан төрийн албыг мэргэшсэн тогтвортой, улс төрөөс ангид, ил тод нээлттэй байлгаж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан бүх байгууллагад сургалт зохион байгуулах

13. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил-ийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хийгдэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх

14. Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан  хаагчдаа манлайлж ажиллах.

15. Аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ хурал зөвлөгөөнд заавал өөрийн биеэр оролцож байх. Өвчтөй томилолтойгоос бусад нөхцөлд өөр хүн явуулбал тасалсанд тооцож байгааг анхааруулж байна.

16. Байгууллагынхаа үйл ажиллагааг телевиз, сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчил

17. Ламын гэгээний 380 жилийн ойн хүрээнд байгууллагынхаа орчинг тохижуулах, цэцэрлэгжүүлэх өнгө үзэмжийг сайжруулах шөнийн гэрэлтүүлэг хаяг чимэглэлтэй болгох.  


Сэтгэгдэл үлдээх