<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгор аймгийн өрсөлдөх чадвар ахиж байна

2019-02-11 16:14 137


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг долоо дахь жилдээ тодорхойлжээ. Санал асуулгын түүвэр судалгаагаар Баянхонгор аймаг 15 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.


Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжин гаргахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176  шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог аж. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх бол Баянхонгор аймаг дунджаас дээгүүр буюу 55.42 оноо авсан байна.


Өрсөлдөх чадвараараа Баянхонгор аймаг 2013, 2014 онуудад 19 дүгээр байр, 2015, 2016 онуудад 20 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан бол 2017 онд дөрвөн байраар ахиж, 16-д орж байжээ. 


Сануулахад, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв аймгуудын алдаа дутагдлыг нь тогтоож, гарц гаргалгаа, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвлөх зорилгоор 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлсэн юм байна. Энэ жилийн судалгаагаар Орхон аймаг тэргүүлжээ.

Б.МӨНХЗУЛ /МОНЦАМЭ/. 


Сэтгэгдэл үлдээх