<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Худгийн гаднах мөсийг сайн дураараа цэвэрлэжээ

2019-02-14 14:01 445

Улсаасаа юу хийх тухай асуухын оронд өөрийнхөө төлөө юу хийж чадахаа асуу гэсэн үг бий. Үүний тод жишээ бол наймдугаар багийн худгийн гадна тогтсон мөсөн бүрхүүлийг сайн дураараа хагалж, цэрэвлэсэн залуу юм.


Ус чандмань эрдэнэ гэдгийг бүгд мэднэ. Усгүй нэг өдөр ч байж чадахгүй нь үүнийг гэрчилдэг.

Тиймээс Баянхонгор Чандмань ХК иргэдэд үйлчилгээгээ ойртуулах, гэр хорооллын иргэд цагийн хязгааргүйгээр цэвэр усаа авах боломжийг бүрдүүлэхээр ухаалаг усан сангийн системийг 2017 оноос нэвтрүүлэн ажиллаж байна.

Харамсалтай нь иргэд усаа зөв авч хэвшээгүйгээс өвлийн улиралд мөсөн бүрхүүл, зуны улиралд шалбааг тогтох эрсдэл байнга тулгардаг. Үүнээс үүдэж иргэд хальтарч унах, улмаар гэмтэх эрсдэл үүсдэг байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Чандмань Баянхонгор ХК-ын Шуурхай албаны ажилчид мөсөн бүрхүүлийг байнга цохиж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд ажлын ачаалал нэмэгдэж, ухаалаг усан сангуудын мөсийг цохих ажил хоцроод байжээ. Харин энэ ажлыг наймдугаар багийн иргэн өөрийн ажил шиг санаж хүүхэд, хөгшид хальтирч унахаас сэргийлэн сайн дураараа 8 дугаар усан сангийн мөсийг цохиж аргилгажээ.

Түүний энэхүү үйлдэл нь цаашид ус авахаар ирсэн хүүхэд багачууд, настнууд унаж бэртэх, гэмтэхээс сэргийлсэн явдал юм.

Нэг иргэний зөв үйлдэл, үлгэрлэл нийгэмд өөрийн гэрэл гэгээг бий болгох нь дамжиггүй юм. Харин цаашид иргэд маань усаа зөв авч хэвшвэл цэвэр усны алдагдал гарахгүй төдийгүй, иргэд хальтарч унах эрсдэлд өртөхгүй байх боломжтой юм.

Тиймээс та бүхэн ухаалаг худгаас усаа авахдаа саваа зөв байрлуулж, савны гадуур ус асгарахаас сэргийлж зөв дадал хэвшүүлэхийг Чандмань Баянхонгор ХК-аас уриаллаа.


Сэтгэгдэл үлдээх