<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТАНАЙ ГЭРИЙН ЭМИЙН САНД ЮУ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

2019-02-21 15:15 253


Айл гэрийн эмийн санд заавал байх шаардлагатай зүйлийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ талаарх мэдээлэлд та анхаарлаа хандуулаарай.

Эмийн сангийн хайрцагт:
-Аспирин эсвэл парацетамол болон халуун бууруулах, өвчин намдаах эм
-Гэдэсний эм
-Шархны тос
-Арьсны төрөл бүрийн харшлыг намдаах тоснууд

Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин отрын малчин, өндөр настан, нярай хүүхэдтэй ээж, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулан 1500 гаруй эмийн санг  өөрийн санаачилгаар бэлэглэж сэтгэлийн дэм, бодит тусламж үзүүлсэн байна.


-Сайртаж холцруутсан болон идээлж шархалсан арьсан түрхэх тос, вазелин
-Ханиадны төрөл бүрийн усан болон хуурай эм заавал байх шаардлагатай
-Шархны төрөл бүрийн боолт, хөвөн самбай
-Жижиг хайч, чимхүүр
-Халууны шил тунгийн халбага
-Жин тавих төрөл бүрийн хэрэгсэлүүд
-Утлага болон бумба тавих хэрэгсэл
Хадгалах сав хуурай, сэрүүн байх ёстой. Эмч, эмнэлгийн хаяг, утасны дугаар бүхий дэвтэр зэрэг жижиг зүйлүүд гарын ойр байх шаардлагатай.