<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УИХ-ЫН ДАРГА ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТОО ТӨРСӨН НУТГААСАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2019-02-25 14:58 597


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хөдөө орон нутагт ажиллах албан томилолтын ажлаа төрөлх Баянхонгор нутгаасаа эхлүүллээ. Түүнийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайдаа халуун дотноор угтан авч, Зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагчид цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийнхээ санал хүсэлтийг газар дээр нь сонсох зорилгоор 21 аймагт ажиллах бөгөөд энэхүү ажлын гараагаа төрсөн нутгаасаа ийнхүү эхлүүлж байгаа юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нартай биечлэн уулзаж орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлын товч мэдээлэл авч боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр хамгааллын талаар тодорхой анхаарч ажиллан ард иргэдийн хүсэл дээр тулгуурлан зөв зарчимтай шударга ажиллахыг орон нутгийн удирдах түвшний хүмүүст үүрэг болгов.


Мөн энэ уулзалт дээр УИХ-ын даргын ажлын хэсэгт багтсан Зам тээвэрийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БСШУСЯ дэд сайд Г.Ганбаяр салбар яамдын зүгээс орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлууд болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл хийсэн бол БСШУСЯ дэд сайд Г.Ганбаяр Баянхонгор аймгийн боловсролын салбар урагш муутай ажиллаж байгааг хэд хэдэн жишээ баримтаар дурдаад БСШУСЯ-ны зүгээс тус аймгийн боловсролын салбарын ажил ямар шатандаа доголдож байгааг шалгаж тогтоох ажлын хэсгийг гурван сардаа багтааж томилоно гэв.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутагт яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа 7 хэсэг асуудлыг эрэмбэлсэн хүсэлтийг их хурлын даргад албан ёсоор өргөн барилаа. Тус хүсэлтэд Номгон сургуулийн өргөтгөл барих, кино театртай болох, шинэ музейн барилга барих , НЭ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, БСУГ-т шинэ байрны асуудал шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.

Их хурлын дарга уг хүсэлтийг хүлээж авсаны дараа ХАМОДХ ТББ-ын гишүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Өнөөдөр УИХ-ын дарга дунд зах, Ажилсаг төвөөр орж хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонсож ажиллах бол 17:00 цагаас аймгийн ХДТ-т нийт ард иргэдтэй уулзалт хийх болно.


Сэтгэгдэл үлдээх