<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Буудлагын тэмцээн боллоо

2019-03-04 11:36 549

Буудлагын тэмцээн боллоо

Эрдэнэцогт сумын харъяат Улсын тэргүүний анчин Мятавын Бавуужавын Нэрэмжит “Эх орончдын өдөр”-т зриулсан Буудлагын спотрын гурван төрөлт тэмцээн боллоо. Тэмцээнийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Энхбат Эрдэнэцогт сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуужээ.


Тэмцээнд Өлзийт, Галуут, Эрдэнэцогт сумын 200 гаруй тамирчин Тоз-8 /100м/ Том буу /200м/ дурантай том буу /300 /м гэсэн 3 төрлөөр цэц мэргэнээ сорьсон байна. Төрөл тус бүр дээр тэргүүн байр 300 мянга , дэд байр 200 мянга, гутгаар байр 100 мянган төгрөгөөр тус тус шагнажээ.


Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Энхбат Эрдэнэцогт суманд олон талын ажил, арга хэмжээ зохион байгуулдагийн нэг нь энэ юм. Тэрээр тэмцээнд оролцсон нийт тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ цаашид энэ мэт олон арга хэмжээ зохион байгуулахаа илэрхийллээ. 


Мөн тэрээр тэмцээнийг хамтран ямар нэгэн зөрчилгүй амжилттай зохион байгуулсан Эрдэнэцогт сумын ЗДТГ,  аймгийн Цагдаагийн газар, Зэвсэрт хүчний 339-р ангийн хамт олонд талархлаа илэрхийлэв.


Тэмцээний үеэр Эрдэнэцогт сумын цагдаагийн хамт олон гэрчилгээ, үнэмлэхгүй буунуудыг торгуульгүйгээр гэрчилгээ үнэмлэхтэй болгосон бол Эрдэнэцогт сумын уугуул, "Хаш гоёо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнээ тус сумын тэргүүний анчдад хүндэтгэл үзүүлж, хувийн зүгээс гарын бэлэг гардуулжээ.



Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Батжаргал

 

[66.181.161.76]

 

2019-03-04 05:03:17

Баяр хүргэё



Сэтгэгдэл үлдээх