<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

НИЙЛЭГ УУТЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХТАЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ БОЛОВ

2019-03-01 13:11 185


Баянхонгор /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын нэгнээс эхлэн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээнд хэрэглэх, үйлдвэрлэж импортлохыг хориглох шийдвэр гарсан. Тиймээс дэлгүүр болон үйлчилгээний газрууд дээрх төрлийн уутыг ашиглахгүй байх талаар Баянхонгор сумын ЗДТГ-аас сургалт зохион байгууллаа.

Баянхонгор сумын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох албаныхан нимгэн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар хэрэглэж худалдахыг хориглох тухай заалт болон зөрчлийн хуулийн талаар мэдээлэл өгсөн байна. Тус сургалт, мэдээллийн үйл ажиллагааг Баянхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд хувиараа аж ахуй эрхлэгч 60 гаруй иргэн оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх