<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МАРГААШ ЗАГАСЧЛАЛЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛНЭ

2019-03-01 13:13 240

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах Засагчлалын тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд болохоор товлогджээ. Тэмцээн уламжлал ёсоор говь хангай хосолсон үзэсгэлэнт нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газрын нэг Жаргалант сумын Биндэръяа хөх нууранд болно.



Орон нутагт аяллын шинэ төрөл хэлбэрийг хөгжүүлэхэд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба онцгой анхаарч байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд Улаанбаатар хот, аймгийн төв болон зэргэлдээ аймаг, сумдаас ирсэн нийт 22 багийн 80 орчим тамирчин оролцож байжээ. Тус тэмцээнд загас сонирхдог, загасчлалын спортоор хичээллэдэг, цаашид өөрсдийгөө хөгжүүлэх сонирхолтой хэн бүхний өмнө нээлттэй байдгаараа онцлог.


Биндэръяа хөх нуур нь Баянхонгор аймгийн төвөөс 233 км, Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т оршдог, цэвэр усны нөөц сайтай, загас элбэгтэй, эргэн тойрондоо ойгоор хүрээлэгдсэн өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газар юм байна. Нуурын сав дагуу бургас, улиас, буриагуул, торлог модод эмжиж, арц бамбай зэрэг үнэртэн, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг аж.


Сонирхуулахад, Загасчлалын спортынхон тухайн сав газрын загас, байгаль орчныг хамгаалах томоохон зорилгод нэгддэгийн хувьд тэмцээнд оролцогчид барьсан загасаа байгальд нь буцаан тавьдаг юм байна. 


Сэтгэгдэл үлдээх