<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ИТГЭЛ ХАЙРЛАЯ” ЭРЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2019-03-25 10:30 105

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын ивээл доор "Итгэл хайрлая" эрчүүдийн зөвлөгөөнийг 2019.03.21-ний өдөр зохион байгуулжээ.


Баянхонгор аймгийн архины хамаарал бүхий 20 эрэгтэйд Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс, Баянхонгор аймгийн цагдаагийн газар, нэгдсэн эмнэлэг, Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн ИТХ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” ТББ-ууд итгэл өгч, амьдралаа шинээр эхлэх боломж олгож байгаа юм.

"Итгэл хайрлая" хөтөлбөр дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх ба 20 эрэгтэйд 46 сая төгрөгийн зээл олгож дэмжинэ. Үүгээрээ орлогогүй, архины хамаарал бүхий хүмүүс архинаас татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм гэж Засаг дарга Г.Батжаргал онцолсон.

Эдгээр хүмүүс архинаас гарч, үнэхээр өөрөөр амьдарч чадвал зээлийг нь буцаан төлүүлэхгүй гэдгийг "Итгэл хайрлая" эрчүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулагчид танилцуулж байв.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Ч Оюунчимэг

 

[202.21.117.98]

 

2019-04-02 09:04:53

Алдаж эндэж яваа гүндүүгүй Монгол эрчүүдэд урам хайрласан буянлаг сайхан ажил. Улам цааш өргөжихөд мэргэжлийн зүгээс туслахад бэлэн байна. Хүмүүсээ бие биенээ амьдад нь хайрлая



Сэтгэгдэл үлдээх