<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгорчууд ОУ-ын үзэсгэлэнд оролцлоо

2019-03-31 17:14 366

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Ай Ти Эм /ITM/ ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа. 


Тус үзэсгэлэнд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА бүрэн бүрэлдэхүүнээрээ, тус аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аялал жуулчлалын бааз, энэ чиглэлээр үйл ажиллагаа явууулдаг хоршоо, нөхөрлөл зэргээс бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирж гурван өдрийн турш аймаг, орон нутгаа сурталчилах, аяллын бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. 


Аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА-ны дарга Батбаяр тус үзэсглэнд Баянхонгор аймаг оролцсоноор өөрсдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг улсдаа төдийгүй олон улсын жуулчдад сурталчилж чадсаныг онцлоод тус алба 2018 онд Баянхонгор аймгийн аяллын маршрутыг бий болгож, бодлогоо зангидаж чадсаныг дурдаж байлаа. 


Тус үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам,  албан ёсны түнш аймгаар Увс аймаг,  дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллажээ.

Тус аялал жуулчлалын үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.

Үзэсгэлэн 3 хоног үргэлжилсэн бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцжээ. Энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болов. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдаж байна.

Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллгаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.


Сэтгэгдэл үлдээх