<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

1072 ШИРХЭГ ХУВЬЦААНД 26800 ТӨГРӨГИЙГ НОГДОЛ АШИГ ОЛГОНО

2019-04-02 11:56 160


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэх юм байна. Үүнээс 10 хувийн татвараа хасч тооцвол иргэдэд 24120 төгрөг олгоно. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэх дунджаар 5000 төгрөг хасагдана гэж үзвэл 19120 төгрөг хүртэх нь ээ.

Гэхдээ энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Засгийн газраас олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна. 

Учир нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийг хэзээ тараахыг эцэслэн шийдэх ёстой.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч талууд буюу төр, иргэн, компанийн зүгээс уг хурлыг одоогоор хараахан зохион байгуулаагүй  байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тодорхой нэг шийдэлд хүрч байж дээрх ногдол ашиг иргэдийн гарт хүрнэ гэсэн үг юм.  



Сэтгэгдэл үлдээх