<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"ХОТЫН СОЁЛ" СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДРОВ

2019-04-18 11:19 322

Баянхонгор сумын ИТХ-аас зохион байгуулсан "ХОТЫН СОЁЛД МИНИЙ ОРОЛЦОО" эссэ бичлэгийн уралдааны шилдэгүүдийг тодорууллаа.


Баянхонгор сумын ИТХ-аас хот суурин газрын соёлын тухай ойлголтыг ЕБС-ын сурагчдад төлөвшүүлэх, түүгээр дамжуулан иргэдэд нөлөөлүүлэх зорилготой зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааны шилдэг сурагчдад  тодорлоо.

Эссэ бичлэгт Баянхонгор сумын Эрдэнэмандал ахлах сургууль, Номундалай ахлах сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэм ахлах сургууль, Соого сейко сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцов. 
I- байр Эрдэнэмандал ахлах сургуулийн 11А ангийн сурагч Б.Өсөхбаяр
II-байр Эрдэнэмандал ахлах сургуулийн 11Б ангийн сурагч Т. Золзаяа
III-байр Ё. Цэнд-Аюуш нар болон тусгай байранд Б.Энхжинлхам, А.Мөнхчимэг, Г.Болормаа нар тус тус шалгарлаа. Мөн эссэ бичсэн бүх сурагч нарт талархал гарын бэлэг гардуулав. 


Сэтгэгдэл үлдээх