<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Бага ангийн хүүхдүүдийн дунд янз бүрийн уралдаан, олимпиад зохион байгуулахыг хоригложээ

2019-04-03 10:52 118


Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлуудын талаар Боловсролын сайд мэдээлэл хийж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Багш нар долоо хоногт 40 цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжийг бүрдүүллээ.

Засгийн газраас цалин нэмчихээд илүү цагийн мөнгийг ологохгүй байна гэх зөрүү ойлголт яваад байсан. Ийм зөрчил гарсан учраас заслаа. Багш нар нэмэгдсэн цалин дээрээ илүү цагийн хөлсөө аваад явах боломж бүрдлээ. Оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг нөхөж олгоно.

ЕБС-ийн багш жирэмсний чөлөө авсан болон долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авсан үед орлож ажилласан багшид илүү цаг бодогддог. Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгөөс илүү цагийн хөлсийг шийднэ. 

Багш нарын илүү цагийн асуудал шийдэгдэж, олгогдохоор боллоо.

Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно. 

Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй.

Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна.

Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Багш

 

[150.129.143.139]

 

2019-04-06 09:04:50

Монголын багш нарын их хуралд амжилт хүсье Эрх мэдэлтэй хурган дарга нар асуудлын гарцыг зөв хараасай. Судлаад үзээрэй төлөөлөгчийн мхэнх нь намын гар хөл захирал, сургалтын менежер, СӨБ-ийн эрхлэгч. Багш хэдэн хувь удирдлага хэдэн хувь билээ


ariun

 

[150.129.143.139]

 

2019-04-06 09:04:45

ugui dee. Erduu l sandal suudaltaigaa zuur ch bolov baihiin tuld yamar shiidver gargaj baigaagaa erh medeltnuud hen ni ch medehgui ee. Zugeer l olnii am ayas haraad surjignene


sonin

 

[150.129.143.139]

 

2019-04-06 09:04:31

ai huurhii. ursed mini her ashigtai ach tustai bol


Монгол хүү

 

[150.129.143.139]

 

2019-04-06 09:04:24

Монгол хүн Монголын баялаг. Эх орны ирээдүй хойч хэрхэх нь эдэнд бус Улс Монголд хэрэгтэй бусдыг дуурайж бусдын амаар явж болохгүй шүү. Засмаар юм их байна. Гэвч засна гээд завхруулах нь их юм аа. Улам л дордоод байх юм



Сэтгэгдэл үлдээх