<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2019-04-03 10:58 307

ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДАМД 20 СУМЫН 30 СУРГУУЛИЙН 1511 ТАМИРЧИН СПОРТЫН 14 ТӨРЛӨӨР ОРОЛЦОЖ 764 БАГЦ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА


Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам, БСШУС-ын сайдын 2018 оны А/177 дугаар тушаал болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жилийн ажлын хүрээнд “Хүүхдийн спортын 6-р наадам” баянхонгор аймагт 2019 оны 03-р сарын 28-аас 04-р сарын 05-ны өдрүүдийн хооронд явагдаж байна. 

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч М.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяр, БСУГ-ын дарга М.Мөнхбат, БТСГ-ын дарга М.Мэнджаргал, ГБХЗХГ-ын дарга Н.Мэндбаяр, Музейн дарга н.Мандах нар болон хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлчид оролцов.


Аймгийн Засаг дарга Г.Батжаргал: Хувь хүний хөгжил төлөвшил, нийгэмшлийн сайн үлгэр дуурайлал тус их наадмаар дамжин олон олон хүүхэд багачуудад сууж улмаар хонгор нутгийнхаа нэрийг гаргасан сайн сайн тамирчид улс, Тив, дэлхийд нэрээ гаргаж буйд баярлаж бахархаж явдгаа энэ үеээр илэрхийлэн хүүхэд багачуудынхаа спортын их наадамд өндөр амжилт хүслээ.


Хүүхдийн спортын 6-р наадмын бамбарыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга, залуучууд насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Болдсайханы Хонгорзул бадраан асааж хонгор нутгийнхаа өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд багачууддаа халуун амжилт хүслээ.

Энэ удаагийн хүүхдийн спортын 6-р их наадамд 20 сумын 30 сургууль, 3 клубын 1511 тамирчин спортын 14 төрлөөр 764 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тус наадамд багийн дүнгээр байр эзлүүлэх ба түрүүлсэн баг 1,000,000 сая төгрөг, 2-р байр 800,000 төгрөг, 3-р байранд орсон баг тамирчид 500,000 төгрөгийн эзэд болцгоох юм.


Энэхүү наадамд амжилттай оролцсон шилдэг баг тамирчид Монгол улсын хүүхдийн спортын 6-р наадамд Баянхонгор аймгаа төлөөлөн оролцох бол аймгийн удирдлагуудын зүгээс Азийн хүүхдийн наадам -2020 шигшээ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнд манай аймгийн эдгээр 1511 хүүхэд дотроос нэгээр тогтохгүй гишүүд багтана гэдэгт итгэл дүүрэн байгаа юм.

Хүүхдийн спортын 6-р их наадмын шилдгүүд шагналаа хаалтын арга хэмжээ буюу энэ сарын 05-ны өдөр болж гардаж авах болно.



Сэтгэгдэл үлдээх