<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“УЯНГА УХААРАЛ” ЦОМГИЙН НЭЭЛТ БОЛОВ

2019-05-25 14:49 229


Сономын Лувсанвандангийн нэрэмжит ХДТ-ын гоцлол дуучин, МУСТА, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Рэгсүрэнгийн Болортуяагийн “УЯНГА УХААРАЛ” анхны цомгийн нээлт боллоо.


Баянхонгор аймгийн театрын уран бүтээлчдээс хамгийн анх бие даасан уран бүтээлийн цомгоо гаргаж буй дуучин Р. Болортуяа хань Р.Оргилсайханы хамтаар дуулсан “Ханийн жаргал”уран бүтээлээрээ олон түмэнд танигджээ.

Р.Болортуяагийн “Тэмээ говийн эрдэнэ”, “Тэмээчин болноо би”, “Сэтгэлийн нартай нутаг”, “Ухаарлын дуу”, “Тавилан” зэрэг дуу нь сонсогчдын сонорт хүрсэн.

Р.Болортуяагийн “УЯНГА УХААРАЛ” анхны цомогт нийт 15 дуу багтсан бөгөөд нийт 1000 хувь хэвлэгдэж иржээ


Сэтгэгдэл үлдээх