<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"ДУНД ЗАХ" ТӨВ ИРЭХ 06-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

2019-05-25 14:51 242

ХОТЫН ТӨВД БОССОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БУЮУ "ДУНД ЗАХ" ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ИРЭХ 06-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО


Орон нутгийн бизнес эрхлэгчдийг эрүүл аюулгүй ажлын байраар хангах, худалдаа үйлчилгээг стандарт нөхцөлд хэрэглэгчдэд хүргэх олон шинэ нөхцөл бүхий "ДУНД ЗАХ" худалдаа, үйлчилгээний төв ирэх 06-р сард ашиглалтад орно. Барилгын ажил 90 гаруй хувьтай, дотоод засал, чимэглэлийн ажлууд хийгдэж байгаа аж.

Хотын төвд байрлалтай, аль аль цэгтээ ойр тус төв тун удахгүй түм түжигнэж, бум бужигнасан өргөн хөлийн газар болох нь дамжиггүй юм. Одоо талбай түрээслэх ажил нь дуусах шатандаа ороод байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар 2 болон 3 давхартаа бараа бүтээгдэхүүний талбай түрээслэх захиалгаа авч эхэлжээ. Холбогдох мэдээллийг Голомт банктай байр 602 тоот болон 8800-9818 утсаар сонирхож буй хүмүүс авч болох юм байна.


Сэтгэгдэл үлдээх