<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

П.СҮХБАТЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХ ТҮРҮҮЛЛЭЭ

2019-06-05 21:29 372

ГАРЬД П.СҮХБАТ АГСАНЫ НЭРЭМЖИТ УЛС АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 64 БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ


Баянхонгор аймгийн БАЯН-ОВОО сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, МУГТ, МОНГОЛ УЛСЫН ГАРЬД ПУНЦАГИЙН СҮХБАТ агсаны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан Баянхонгор аймагт болж өндөрлөлөө.

Тус барилдааны үеэр Аймгийн ИТХ, ЗТДГ, БТСГ болон үндэсний бөхийн салбар холбооноос П.СҮХБАТ агсны гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл болгож таван сая төгрөгийг Аймгийн бөхийн холбооны тэргүүн Ц.Дашцэрэн гардуулж өгөв.


Мөн П.СҮХБАТ агсны гэргий н.Сарангэрэл ханийнхаа Монгол улсын Гарьдийн өмсгөл буюу зодог шуудгийг нь төрөлх нутаг усных нь музейд хадгалуулав.


Тус хүчит 128 бөхийн барилдаанд Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээний бөх Аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэж, Улсын харцага Н.Золбоо, Аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шөвгөрлөө.



Сэтгэгдэл үлдээх