<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЗГХЭГ-ын дэд даргаар М.Баярмагнайг томилжээ

2019-06-03 17:38 369

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ЗГХЭГ-ийн зүгээс нөхөн томилгоог өнөө хүртэл хийгээгүй байсан юм. 


Тэгвэл уг албан тушаалд Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан М.Баярмагнайг томилжээ. Тэрээр өмнө нь Эрчим хүчний яамны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад саяхан БОАЖЯ руу шилжээд байсан билээ.

Нэгэн үес М.Баярмагнайг БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэлийн оронд томилохоор яригдаж байсан ч хувилбар нь өөрчлөгдсөн байна. Тэрээр сүүлийн 10 гаруй жил төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан боловсон хүчин юм. 

Г.ИТГЭЛ


Сэтгэгдэл үлдээх