<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БУУРАЛ СУРГУУЛЬ БУЙРАА СЭЛГЭНЭ

2019-06-03 18:36 821

Бүтэн нэг зуун буюу 95 жилийн түүхтэй Номундалай цогцолбор сургуулийн шинэ барилгын ажил өнөөдөр шаваа тавьсанаар эхэллээ.


Сургуулийн шинэ барилга биеийн тамирын талбайд сүндэрлэн босох бол барилга ашиглалтад орсоны дараагаар хуучин барилгыг нурааж тэр орчныг стандарт байдлаар тохижуулан биеийн тамирын талбай болгох юм байна.

Номудалай шинэ сургуулийг улсын төсвийн 6,5 тэрбум /энэ оны батлагдсан төсөв/ төгрөгийн өртгөөр орон нутгийн чадварлаг бүтээн байгуулагч “Хаш гоёо” ХХК барьж гүйцэтгэнэ.

Шинэ сургуулийн хувьд орчин үеийн стандарт шийдэл бүхий 3 давхар цогцолбор барилга байх бөгөөд нийт 9000 гаруй метр кв талбайг эзэлнэ. Дотроо 2 спорт заал, урлагийн заал, стандарт гал тогоо, зоогийн газартай байх зэргээр орчин үеийн шийдлээр зураг төсөв хийгджээ.

Энэхүү зураг төсвийн дагуу барилгын бүх гүйцэтгэл явагдах ба гүйцэтгэгч компанийн зүгээс нэг жилийн дараа буюу 2020 оны 06-р сарын 01-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр өнөөдрөөс ийнхүү ажлаа эхлүүллээ.


Баянхонгор аймаг түйн голын эрэгт, Номгон хайрханы өвөрт нүүж ирэхтэй зэрэгцэн 1961 онд тус сургуулийн барилгын суурь тавигдсан бөгөөд 1964 онд ашиглалтад орсон байдаг.

Тэр үеэс өдгөөг хүртэлх 55 жилийн хугацаанд тус сургуулиас хонгор сайхан нутгаа алдаршуулсан олон сайхан эрдэмтэн мэргэд, алдартан, суутнууд үе үедээ төрөн гарсаар ирсэн билээ. Түмний хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшлийн өлгий болсон тус сургуулийн 55 жилийн түүхтэй барилгад сүүлийн жилүүдэд суулт, нуралт зэрэг олон эвдрэл гэмтэл үүсч улмаар мэргэжлийн байгууллагаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт удаа дараа гарч байжээ.

Иймээс хүүхэд багачуудын эрүүл аюулгүй байдалд бүхий л талаас анхаарч орон нутгийн удирдлага, их хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр өнөөдөр ийнхүү тус сургуулийн хүүхэд багачууд, багш ажилчид эрүүл аюулгүй орчинд сурч хөдөлмөрлөх эрхээ эхлүүллээ.


Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Эргүү Мал!!

 

[103.57.92.36]

 

2019-06-11 05:06:35

Ммм тиймүү



Сэтгэгдэл үлдээх