<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

2019 ОНД 290 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА

2019-07-05 19:33 182


Хотын төвийн утааг бууруулах, хүн ардын аятай аж төрөх боломж нь яалтгүй орон сууцжуулах бодлого гэдэгтэй хэн бүр санал нийлээд байгаа билээ. Баянхонгор аймагт энэ онд хувийн аж ахуйн нэгжүүдийн барьж гүйцэтгэх нийт 290 айлын орон сууцны барилга баригдаж байгаа юм. Аймгийн төвд сүндэрлэн босох хоёрдахь 9 давхарын барилгын ажил ид өрнөж байна. Ерөнхий инженерээр нь Хөшигтийн хөндийн инженерээр ажилласан чадварлаг боловсон хүчин ажиллаж байгаа бөгөөд 2 блокоос бүрдэх тус барилгыг япон стандартаар барьж гүйцэтгэж байгаа аж. 
Биржийн зүүн талд байрлалтай Номгон аппартмен нь А болон Б гэсэн хоёр блок хэсэгтэй. Энэ онд А хэсэг нь ашиглалтад орох ба машины зогсоолыг хоёр блокыг нэвт холбосон доод зоориор шийдэж өгхөөрөө онцлог ажээ. Энэ мэтээр чанар шийдэл тун арвинтай оршин суугчдын тав тух аюулгүй байдлыг хангасан хэд хэдэн барилга энэ онд хонгор нутагт ашиглалтад


Сэтгэгдэл үлдээх